Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын АШТ Швейцарьт 7-р сарын 2-27-ний өдрүүдээр явагдаж байна.
Одоогоор хэсгийн шатны өрсөлдөөн үргэлжилж байгаа юм. “В” хэсэгт хуваарилагдсан Испанийн шигшээ багийнхан, Португалийн багийг 5:0-ээр, Бельгийн шигшээг 6:2-оор буулган авч, өнгөтэй байгаагаа тунхаглав.
Испаничууд “Евро-2025” тэмцээний эхний хоёр тоглолтодоо 11 гоол оруулж, 6 оноог цуглуулснаар шигшээ наймд өрсөлдөх хоёр дахь баг боллоо. Тэдний өмнө Норвегичууд хасагдах шатнаа тоглох болзлыг хангасан.
2023 оны дэлхийн аварга Испанийн багийнхан Европын АШТ-ээс анхны медалиа гардах, бүүр түрүүлэхийг зорьж байгаа нь гарцаагүй юм.
