UBLife Logo
Спорт

Дайэйшёо, Эндо хоёр Нагояд барилдахгүй

Дайэйшёо, Эндо хоёр Нагояд барилдахгүй

Энэ сарын 13-нд Нагояд мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн эхэлнэ. Сүмо бөхийн холбооноос эхний хоёр өдрийн оноолтыг танилцууллаа. Озэки цолонд тун дөхөөд байсан сэкивакэ Дайэйшёо гэмтлийн улмаас Нагояд барилдахгүй болжээ. Мөн Эндо баруун өвдөгний хагалгаанд орсон тул зодоглохгүй болжээ.

Зургаан жилийн дараа хоёр ёкозүнатай болсон сүмо бөхийн аваргуудыг эхний өдөр комүсүби нар шалгана. Ооносато манай Оошёоматай, ёкозүна Хоошёорюү Такаясүтэй эхний өдөр таарчээ.  

Озэки Котозакүра Украины Аонишикитэй, сэкивакэ Киришима Вакамотохарүтай, сэкивакэ Вакатакакагэ Оохотой барилдана.

Аби - Онокацу, Кимбозан - Хакүохо, Тамаваши - Хирадоүми, Мэйсэй - Такэрүфүжи, Гонояма - Тобизарү, Саданоүми - Ичиямамото, Үра - Чиёшёома, Рога - Атамифүжи, Таканосё - Токихаятэ, Мидорифүжи - Асакорюү, Чюраноүми - Шёодай, Күсано - Фүжинокава, Котошёхо - Хидэноүми, Митакэүми - Каёо, Шиши – Котоэйхо нар эхний өдөр оноолт таарчээ.

Тэмцээний 2 дахь өдрийн оноолт.

Ооносато - Аонишики, Хоошёорю - Вакамотохарү, Котозакүра - Оохо, Киришима - Аби, Вакатакакагэ - Оонокацү, Такаясү - Кимбозан, Ошёома - Хакүохо, Тамаваши - Мэйсэй, Хирадоүми - Такэрүфүжи, Гонояма - Саданоүми, Тобизарү - Ичиямамото, Рога - Чиёшёома, Үра - Атамифүжи, Асакорюү - Токихаятэ, Таканошё - Мидорифүжи, Шёодай - Фүжинокава, Күсано -Чюраноүми, Митакэүми - Хидэноүми, Шиши - Котосёхо, Каоё - Котоэйхо.

Нагоя башё “IG Арене” хүрээлэнд энэ сарын 27 хүртэл явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.