Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
7 сарын 11
07:00-11:00
Азарганы уралдаан, Хүй долоон худаг
08:00-13:00
Шагайн харвааны хагас шигшээ 32 багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
08:00-13:00
Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг, Сурын талбай
09:30
Монгол Улсын Төрийн тугийг төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол, Төрийн ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн
10:00-18:00
“СОЁЛЫН НААДАМ” (Тусгай хөтөлбөрөөр), Хүй долоон худаг
11:00-13:00
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ, Төв цэнгэлдэх хүрээлэн
- Монгол Улсын Төрийн тугийг залах ёслол - Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ. - “МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт (Тусгай хөтөлбөрөөр)
11:40-12:40
Шагайн харвааны наадмын нээлтийн ёслолын ажиллагаа, Алтан зурхай залах ёслол, Үндэсний шагайн харвааны асар
12:00-16:00
Их насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
13:00-13:30
Сурын харвааны нээлтийн үйл ажиллагаа, Сурын талбай
13:00-16:00
Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
13:00-17:30
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
14:30-21:00
Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг, Сурын талбай
17:00-19:00
Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
17:30-20:00
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
21:00-22:30
“МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан оройн арга хэмжээ (Тусгай хөтөлбөрөөр), Төв цэнгэлдэх хүрээлэн
21:00-24:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ-2025” үдшийн цэнгүүн, Жанжин Д.Сүхбаатарын талбай
24:00
Баяр наадмын ёслолын буудлага, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон