БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах FIBA Women's Asia Cup 2025 тэмцээнд манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тун амжилттай өрсөлдөж байна. Монгол Улсын баг B хэсгийн эхний тоглолтоо Тайландын багтай хийж 81:74-өөр хожив. Харин Ираны шигшээд хожигдсон боловч энэ хэсгийн сүүлийн тоглолтод Күүкийн арлуудын багийг 82:55-аар хожиж дараагийн шатанд шалгарахдаа манай тамирчид В хэсэгтээ хоёрдугаар байранд орсон юм.

Шинэхэн гавьяат тамирчин Б.Ариунцэцэг 25 оноо, арван самбар, гавьяат тамирчин О.Хулан 18 оноо, гурван самбар, гавьяат тамирчин Н.Нандинхүсэл 16 оноо, зургаан дамжуулалт, Б.Болор-Эрдэнэ 10 оноо, долоон самбар авсан амжилтаар өндөрлөлөө. Манай баг маргааш буюу долдугаар сарын 18-нд Казахстаны шигшээтэй тоглох юм. Монгол, Казахстаны аль ялсан нь хагас шигшээд Тайванийн багтай тоглоно.