UBLife Logo
Кино

Мэргэжлийн бөхийн домог Халк Хоган нас барлаа

Мэргэжлийн бөхийн домог Халк Хоган нас барлаа

Мэргэжлийн бөхийн домог, жүжигчин Халк Хоган өчигдөр Флоридад нас барлаа. Түүний зүрх зогссон байна. Хоган 71 настай байлаа. Тэрээр тавдугаар сард мэс заслын дараах хүндрэлээр бие нь муудаад байсан юм.

Терри Боллеа буюу Халк багадаа бейсболчин болохоор мөрөөдөж байжээ. Түүнийг алдарт Нью-Йорк Янкис багийн шинжээчид хараандаа авсан байсан ч гэмтлээс болоод МЛБ-д орж чадсангүй. Ингээд тэр мэргэжлийн бөхийг сонгосон, тэнд од болсон билээ.

Терри Боллеа нэгэн удаа телевизийн шоунд орж байгаад хөтлөгчийн санаагаар нэрээ Халк болгон өөрчилсөн юм.

Рингнээс гадна рестораны бизнестэй, тоглоом гаргаж, кинонд тоглодог байлаа.

Рокки 3-д амжилттай тоглосныхоо дараа өөрийгөө жүжигчин хэмээн нэрлэсэн.

Хамгийн сүүлд чөлөөт бөхийн спортыг сэргээхээр “Real American Freestyle” гэдэг холбоо байгуулаад байсан билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.