2022 онд гаргасан “Decision to Leave”-ийн дараа хийж буй 12 дахь бүтээл постер болон богино трейлерээ цацаад байна.
1. 17 жилийн мөрөөдлийн төсөл
Пак Чан Вүк 2009 онд “The Ax” романыг кино бүтээл болгох санаагаа анх илэрхийлж байсан бөгөөд энэхүү кино бичигдэх, санхүүжилт олох, зураг авах зэрэгт ойролцоогоор 17 жил зарцуулжээ.

2. Коста-Гаврасын “The Ax“ бүтээлийг дурдахгүй орхиж болохгүй
2005 онд Франц/Нидерландын найруулагч Коста Гаврас тус зохиолоос сэдэвлэн кино бүтээсэн байдаг. Пак Чан Вүкийн найруулсан хувилбарыг үзэхээс өмнө заавал нэг сонирхоод үзэх хэрэгтэй байх.

3. Гол дүрүүд бол хайр
Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн төлөөлөл болсон И Бён Хон болон Сон Е Жин нар Пак Чан Вүктэй хамтран ажиллаж байна. И Бён Хон өмнө нь “Joint Security Area” (2000) болон “Three Extremes” (2004) кинонуудад найруулагчтай хамтран ажиллаж байсан туршлагатай.

4. Од жүжигчдээр эгнээгээ бүрдүүлжээ
Тус бүтээлд мөн Пак Хи‑сун, И Сон‑мин, Ём Хёран, Ча Сын Вон, Ю Ён Сок зэрэг Солонгосын шилдэг жүжигчид багтсан юм.

5. Зураг авалт энэ оны эхээр дууссан
Кино зураг авалт нь 2024 оны наймдугаар сард эхэлж, 2025 оны нэгдүгээр сарын дундуур дууссан бөгөөд ойролцоогоор 85 өдөр буюу 5 сар орчим үргэлжилжээ.

6. Санаа, зохиолын хамтын бичвэр
Пак Чан Вүк, И Кён‑ми, Жон МакКеллар болон И Жа‑хэ хэмээх дөрвөн уран бүтээлч хамтран зохиолоо бичиж дуусгасан байна.

7. “NEON” дахин нэг хамтрал
Киноны Хойд Америк дахь түгээлтийн эрхийг NEON эзэмшиж байгаа бөгөөд “Parasite” болон “Oldboy” дээр мөн хамтран ажиллаж байсан билээ.

8. 2025 оны 9-р сард нээлтээ хийнэ
Кино зураг авалт энэ оны эхээр дуусч, дараагийн шатны ажлуудад цаг хугацаа маш хомс байсанд үндэслэн хүмүүс тус бүтээлийг 2025 оны Каннын кино наадамд оролцож амжихаар болсон эсэх дээр ихээхэн хүлээлт үүсээд байсан юм. Киноны постер дээр гарснаар бол бид тус бүтээлийг ирэх 9-р сард хүлээн авч үзэх нь ээ.