UBLife Logo
Кино

Сүүлийн жилүүдэд гарсан шилдэг япон цувралууд

Сүүлийн жилүүдэд гарсан шилдэг япон цувралууд

Уншигч та сүүлийн үед япон кино үзсэн үү? Эсвэл дандаа солонгос цуврал үзээд байна уу? Нэтфликс болон бусад платформ дээр Японы олон шинэ кино гарсаар байгаа. Хэрэв та хайхаас залхуу хүрж байвал бид танд хэдэн кино санал болгож байна. Таалан соёрхоно уу.

Kingyo Tsuma, 2022-…

Төрөл: драма

IMDb чансаа: 6.2

Манга дээр тулгуурласан түүх. Kingyo Tsuma буюу “Алтан загас эхнэр” гэсэн нэртэй. Баян залуутай гэрлэхийн тулд мөрөөдлөө орхисон Сакүра Хирага занганд орсноо мэднэ. Тэрээр хүчирхийлэл дүүрэн газарт хүрээд иржээ. Гэхдээ тэр удахгүй өөрийг нь аварч, шинэ амьдрал хайрлаж магадгүй эртэй учрах болно.

Followers, 2020

Төрөл: драм, мелодрам

IMDb: 6.4

Орчин үеийн Токио хотын эмэгтэйчүүдийн амьдралын талаар өгүүлнэ. Тэдний амьдрал олон нийтийн сүлжээгээр холбогдож, хэлхэлдэх ажээ. Гол баатар алдартай гэрэл зурагчин Нара Рими, залуу жүжигчин Хякүта Нацүмэ нар олон нийтийн сүлжээнд санамсаргүй оруулсан постоороо алдаршина.

Mitaraike, Enjou Suru, 2023

Төрөл: триллер, драм

IMDb: 6.5

Үгчилж орчуулбал Митарай байшин шатна гэсэн утгатай. 13 жилийн өмнө Митарай хэмээх баян айлын байшинг шатаасан хилс хэрэгт унасан эмэгтэйн охин Анзү Мүрата шударга ёсны төлөө тэмцэнэ. Тэрээр өс хонзонгоо авахаар сэжигтэн этгээдийн гэрт хөлсний ажилчнаар орох юм.

Renai Batoru Rowaiyaru, 2024-…

Төрөл: мелодрам, драм

IMDb: 6.6

Элит академийн сурагчдын амьдрал. Энд хайр дурлал байж болохгүй, хориотой. Хэрэв зөрчвөл хөөгдөнө. Гол баатар Арисава Ичика өрөнд орсон ээждээ туслахын тулд ангийнхныхаа дурлалын нууцыг мөнгөөр хадгалдаг болно.

Shinbun kisha, 2022-…

Төрөл: триллер, драм

IMDb: 7.0

Исоко Мочизүкигийн романаар хийсэн кино. Токиогийн сонины зоригт сэтгүүлч бүсгүй Мацүда Аннэ улс төрийн авлигын эсрэг тэмцэнэ.

Shinobi no Ie: House of Ninjas, 2024-…

Төрөл: тулаан, драм

IMDb: 7.1

Орчин үеийн Япон орны нинжагийн сүүлийн овог болох Таварагийн гэр бүл. Нэгэн эмгэнэлт явдлын дараа нинжагаа орхиж, жирийн амьдрахаар хичээнэ. Гэвч улс оронд аюул учирч, хуучнаа ашиглахаас өөр аргагүй.

Zenra kantoku, 2019-2021

Төрөл: намтар, драм, инээдэм, эротик

IMDb: 7.6

1980-аад оны үед Японы порно үйлдвэрлэлд хувьсгал хийсэн Торү Мүранишигийн бодит түүх. Жирийн нэгэн компанийн ажилтан байсан гол баатрын ажил нь урагшгүйн дээр эхнэр нь нууц амрагтай болжээ. Ингээд тэр ажлаа хаяж, порно кино авч эхэлнэ. Хууль дүрэм, ёс зүй түүнд хамаагүй.

Imawa no Kuni no Arisu, 2020-…

Төрөл: тулаан, зөгнөл, драм

IMDb: 7.7

Харо Асогийн манганаас сэдэвлэсэн. Видео тоглоом тоглохоос өөрийг хийдэггүй Арисү хэмээх залуу найзуудтайгаа хамт ямар ч хүнгүй Токиод гарч ирнэ. Тэд амьд үлдэхийн тулд тоглоомын үе давах ёстой.

Asura no Gotoku, 2025

Төрөл: драм

IMDb: 7.7

Эгч дүү дөрвийн талаар өгүүлсэн кино. Аавынхаа нууц амраг, хүүхдийн талаар сонссон тэд өв тэгш гэр бүлийн харилцаа, амьдрал нь нурлаа гэж түгшинэ. Удаан хугацааны дараа дахин уулзсан тэд ээжээсээ үнэнийг нуухаас гадна өөрсдийн амьдралын асуудлаа шийдэх гэж оролдох юм.

Kengan Ashura, 2019-…

Төрөл: анимэ, хүүхэлдэй, тулаан

IMDb: 7.9

Том корпорацууд маргаанаа хөлсний тулаанаар шийддэг болжээ. Гол баатар Токита Ома бүх тулаанд ялахыг хичээх болно. Гэхдээ хувийн зорилгоор шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.