Зориг сан нь 1998 онд байгуулагдаж, ардчиллыг хөгжүүлэх, засаглал болон төрийн үйл ажиллагааг ил тод болгох зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд залуучуудын боловсрол, дэмжлэг, олон нийтийн хөгжил, жендэрийн тэгш бус байдал зэрэг олон чиглэлд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ.
Сүүлийн үед Зориг сангийн нэр, логог ашигласан, ямар ч хамааралгүй хуурамч фейсбүүк хуудас болон нийтлэлүүд цахим орчинд түгээмэл тархаад байна. Тус мэдээллүүд нь иргэдийг төөрөгдүүлэх замаар хувь хүний санхүүгийн болон нууц мэдээллийг олж авах, эд хөрөнгийг шилжүүлэн авах зорилготой байх тул иргэд Та бүхнийг анхаарал болгоомжтой хандахыг уриалж дараах мэдэгдлийг өөрсдийн албан ёсны фейсбүүк, инстаграм хуудсаар нийтэлжээ.