UBLife Logo
Newsfeed

Үлгэр төгсөж, хөгжим эхлэв

Үлгэр төгсөж, хөгжим эхлэв

Эртээ урьдын цагт биш, их хотын дуу чимээ намдаж, хүмүүс амар амгаланг эрэн гэр гэртээ харьсан нэгэн цагт  “Дотор хүрээ” гэх өргөөнд 5 хүү, 1 охин амьдран суудаг байжээ. 

Тэдний зарим нь зургаан чавхдастай модон хөгжим барьж, нэг нь долоон эгшгийн авдар товшиж, өөр нэг нь төмөр хэнгэрэг дэлдэн, харин үзэсгэлэнт охин нь үл үзэгдэх хүчээр дөрвөн зүг, найман зовхист дуугаа түгээдэг ажээ. Хүүхдүүд эдүгээ цагийн электроник хөгжмийн зэмсгийн шидээр монгол үндэсний хөгжмийн өвөрмөц аялгуу, хэмнэлийг эгшиглүүлж, урьд хожид сонстоогүй өөр нэгэн өвөрмөц өнгө аясыг бүтээдэг гэнэ. 

Тийнхүү их хотын өнцөг булан бүрд ардын сонорыг мялааж явсан хөгжимчин хүүхдүүд энэ удаа Түмэн эх өргөөнөө хуран чуулж, гэрэл цацруулагч шидэт хэрэгсэл, дуу авиаг алс холд хүргэгч нууцлаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар урьд хожид үзэгдээгүй, сонсогдоогүй нэгэн тоглолтыг толилуулахаар болжээ.

Тэдний эгшиглэх аялгууг сонсох, хөл нийлүүлэн бүжих, эсвэл зүгээр л чих тавин суухыг хүссэн хэн боловч хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үлгэрийн товчоо:

  • Хэзээ: 11 сарын 25

  • Хаана: Түмэн Эх Өргөө

  • Тасалбар: portal.mn

Ийнхүү үлгэрийн баатрууд хуран чуулах цаг ойртож, харин үлгэрийн төгсгөлд юу болохыг зөвхөн хүрэлцэн ирсэн хүмүүс мэдэх бөлгөө.

Үлгэр төгсөв. Хөгжим эхлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...