UBLife Logo
Дэлхий

Трамп, Путин хоёр 15-нд Аляскад уулзана

Трамп, Путин хоёр 15-нд Аляскад уулзана

Украины дайн эхэлснээс хойш АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар анх удаа нүүр тулгаран уулзах гэж байна. Уулзалт наймдугаар сарын 15-нд, Америкийн Аляска мужид болно гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Хоёр Ерөнхийлөгч Украины дайныг зогсоох болон “газар нутаг солилцох” талаар хэлэлцэх болно. Газар нутаг гэдэг нь Путин Донецк, Луганск, болон одоо эзлээд байгаа нутгуудаа мэдэлдээ авна гэж шаардсан гэсэн мэдээлэл бий.

Владимир Путины туслах Юрий Ушаков энэ мэдээллийг батлаад “АНУ, ОХУ бол хил залгаа, хөрш орнууд. Аляска бол яг тохирох газар. Манай төлөөлөгчид Берингийн хоолойг гатлаад л Аляскад очно” гэж хэлсэн юм.

Аляска бол АНУ-ын ОХУ-д хамгийн ойрхон муж. Энэ мужийг Оросын аялагчид  XVIII зууны эхээр нээсэн ч 1867 онд АНУ-д 702 сая ам.доллароор (одоогийн ханшаар 130 сая доллар) зарсан билээ.

Трамп, Путин нар хамгийн сүүлд 2019 онд Японы Осакад G20 саммитын үеэр уулзаж байсан. Харин Владимир Путин хамгийн сүүлд АНУ-д 2015 онд  НҮБ-ын чуулганаар очиж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.