UBLife Logo
Спорт

Аварга О.Хангай “Их хурд-10” наадамд түрүүллээ

Аварга О.Хангай “Их хурд-10” наадамд түрүүллээ

Наймдугаар сарын 8-10-ны өдрүүдээр Хүй долоон худагт явагдсан “Их хурд-10” шигшмэл хурдан хүлгүүдийн уралдааны үеэр улс, аймгийн цолтой 200 бөх хүч сорьсон.

Энэ наадамд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Наадам сунжирсан ч, Ховдын хоёр хүчтэн усан бороонд ч үл ажран шөнө хагаслаад үнэн хүчийг уралдуулан наадсан нь бөх сонирхогчдыг үнэнхүү баясгасан.

Их шөвөгт улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.

Ц.Бямба-Отгоны тухайд энэ намар Хүй долоон худагт болсон хоёр ч наадамд О.Хангайд өвдөг шороодсон нь энэ юм.

Харин аварга О.Хангай энэ намар Хүй долоон худагт хоёронтоо наадахдаа хоёуланд нь түрүүлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.