Өнөө жилийн Үндэсний Их баяр наадмын түрүү бөх Энхтүвшиний Батмагнайгийн улсын арслан цолны мялаалга наадам 8-р сарын 12, 13-ны өдрүүдээр Баянхонгор аймгийн нутаг дахь Дуурсахын хөндийд явагдаж байна.
Энэ наадамд зодоглохоор улсын заан Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй 10 улсын цолтон бүртгүүлжээ.
Заалнаа зэгсэн сайн барилдаж буй хүчтэнүүдээс Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож, энэ зун сумын баяр наадамд 10 дахиа түрүүлсэн сумын манлай заан Ш.Эрдэнэбаяр нарын бөхчүүд хүч сорих юм.
Уг наадмын түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 саяын бай шагнал гардана. Харин Их шөвөгт шалгарвал 5 сая, шөвгийн наймд хүрвэл 1,5 саяыг атгах юм.
