UBLife Logo
Спорт

Улсын заан Д.Хүдэрбулга нутгийнхаа авто тээврийн ойд түрүүллээ

Улсын заан Д.Хүдэрбулга нутгийнхаа авто тээврийн ойд түрүүллээ

Төв аймагт авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 76 жилийн ойн наадам 8-р сарын 11-ний өдөр Зуунмод хотноо болж өндөрлөв.

Энэ наадамд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлжээ.

Эл барилдаанд улсын харцага Э.Ууганбаяр үзүүрлэсэн бол улсын начин Г.Ганжад, энэ зун Өвөрхангайн наадамд түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн Б.Баянсүх нар Их шөвөгт шалгарав.

Энэхүү наадамд улсын цолтой таван бөх хүч сорьсноос улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр нар хоёрын даваанд өвдөг шороодсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.