UBLife Logo
Спорт

Есдүгээр сарын 4-нөөс эхлэх боксын ДАШТ-д Монголын 10 тулаанч хүч сорино

Есдүгээр сарын 4-нөөс эхлэх боксын ДАШТ-д Монголын 10 тулаанч хүч сорино

Сонирхогчдын боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-ний өдрүүдээр Английн Ливерпүүл хотноо болно.

Энэ тэмцээнд Монголын 10 тулаанч оролцохоор зэхэж байна.

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар өрсөлдөх бол 60, 65 кг-ын жинд хэн оролцохыг сорилго тулаанаар шийднэ. Уг сорилго тэмцээн 8-р сарын 20-ны өдөр явагдах юм.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн, 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал, 60 кг-д ДАШТ-ий V байрын шагналт М.Намуун нар тулалдана.

Монголын тамирчид боксын ДАШТ-ээс нийтдээ 16 медаль атгаад буй.

Үүнээс П.Сэрдамба (Милан-2009-өөс алт, Баку-2011-ээс хүрэл), У.Мөнх-Эрдэнэ (Милан-2009-өөс хүрэл, Алматы-2013-аас хүрэл) нар хошой медальтан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.