UBLife Logo
Хөгжим

Ким Жонгүк удахгүй хуримаа хийнэ

Ким Жонгүк удахгүй хуримаа хийнэ

SBS телевизийн “Running man” шоуны од, дуучин, жүжигчин Ким Жонгүк өнөөдөр удахгүй хуримаа хийх гэж байгаагаа зарлалаа. Тэрээр Кёнгидод болж байгаа “Running man” нэвтрүүлгийн шинэ дугаарын зураг авалт дээр энэ талаараа мэдэгдсэн байна.

Нэвтрүүлгийн зочид эхлээд тоглоом хэмээн хүлээж авсан ч удалгүй үнэн гэдгийг нь ойлгоод баяр хүргэсэн байна.

Ким Жонгүк цахим сүлжээнд “Сайн байна уу, Ким Жонгүк байна. Ийм мэдээлэл бичих өдөр ирнэ гэдэгт бэлтгэлтэй байсан ч яг одоо ихэд сандарч байна. Би энэ мэдээг намайг үргэлж дэмжиж ирсэн фенүүддээ дуулгамаар байна. Би гэрлэх гэж байна. Зарим хүнд гэнэтийн мэт санагдаж болох юм. Энэ жил миний урлагийн ертөнцөд орсны 30 жилийн ой тохиож байна. Би шинэ цомог гаргахын оронд гэргийтэй болох гэж байна. Надад баяр хүргээрэй. Тун удахгүй хурим болно. Гэр бүл, хамаатан, цөөн тооны анд найзуудын хүрээнд даруухан ёслох болно. Би сайн нөхөр байхын төлөө хичээнэ” гэж бичсэн байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.