Оросын дуучин Shaman анх удаагаа гадаадад тоглолт хийлээ.

Тэрээр Пёньянд болсон Солонгосыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлсний 80 жилийн ойд зориулсан баярын тоглолтод оролцсон юм.

Түүний тоглолтыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын төрийн Думын тэргүүн Вячеслав Володин нар үзэж сонирхсон байна.

Shaman-ы дуулсан “Моя Россия”, “Встанем” дуунууд Хойд Солонгосын үзэгчдэд тун их таалагдсан байна.

Тэрээр хоёр улсын далбааг барин, үзэгчдийн дунд бүжиглэж байлаа.



