Квон Жиён буюу G-Dragon нэрээрээ алдаршсан К-Попын хааны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Квон Жиён буюу G-Dragon нь 1988 оны эл өдөр Квон Ён Хван, Хан Гиран нарын бага хүү болон мэндэлжээ. Тэрээр анх таван настайдаа (1992 онд) Солонгосын хүүхдийн телевизийн бүжгийн нэвтрүүлэгт оролцож, зургаан настайдаа (1993 онд) хүүхдийн хамтлаг “Little Roo’ra”-гийн гишүүн болон, анхны албан ёсны тайзны дебютээ хийсэн түүхтэй. Хэдийгээр хамтлаг удалгүй тарсан ч энэ нь түүнд ирээдүйн “шүтээн” болох замыг нь нээж өгчээ. Үүний дараа найман настайдаа “SM Entertainment”-ийн дадлагажигч болж, таван жил бэлтгэгдсэн бөгөөд хожим нь “YG Entertainment” рүү шилжин 2006 оны наймдугаар сарын 19-нд болсон “YG Family”-гийн 10 жилийн ойд зориулсан тоглолт дээр “BIGBANG” хамтлагаараа дэбютээ хийж байв.

К-Попын тавдугаар үе хүртэл гарч ирсэн энэ үед түүний алдар цуу хэвээр байсаар буй нь ямар учиртай бол?
К-Попын эхэн үед ихэнх хамтлаг, уран бүтээлчид тус тусын үүрэгтэй, продюсер нь ч тусдаа байдаг байсан цаг үед GD гарч ирснээрээ өөрийгөө бүхнийг чадагч гэдгээ батлан харуулах болжээ. Тэрээр 2007 онд гарсан “Lies” дуугаараа л өөрийнхөө олон талын авьяасыг дэлгэв. “Always” мини цомогт нь багтсан тус дуунаас гадна, тухайн жилд гарсан цомгоороо ч мөн тэрээр өөрийнхөө авьяасыг давхар давхар батлан харуулжээ. Тэр ихэнх дуу, клипдээ ая, үг, продюсинг, стилистээрээ хүртэл өөрөө ажилласан байдаг.

Түүнийг 2009 онд анхны соло “Heartbreaker” цомгоо гаргахад нь л олон улсын урлаг судлаачид хараандаа авч эхэлсэн гэдэг.
Түүний 2012 онд анхны дэлхийг тойрсон cоло аялан тоглолтоо хийсний дараагаар алдар нэр хүнд нь дэлхийд цуурайтаж, "KING of K-POP" гэх нэрийг зүүж эхэлсэн юм. Энэ үед тэр ердөө 24 хөн настай байв.
Түүний талаарх сонирхолтой фактуудаас дурдвал:
Lightstick буюу тоглолтын үеэр гэрэлтүүлэх боломжтой өөрийн нэрийн гэрлийг анх удаагаа танилцуулж, өдгөө бүх одууд өөрсдийн гэсэн гэрэлтэй байхаар трендийн үүслийг тавьж байв
Nike брэндтэй хамтран хөлбөмбөгийн хорхойтнууддаа зориулан цөөхөн тооны пүүзний загваруудыг 2022, 2024 онд танилцуулж байв
6 жилийн өмнө Guardian сэтгүүл хүртэл түүнийг “К-Попын хаан” хэмээн алдаршуулж байв
2025 оны 6-р сарын 21-д Вьетнамын Ханой хотын Ми Динь цэнгэлдэх хүрээлэнд болсон VPBank K-Star Spark in Vietnam - Mega Concert 2025 арга хэмжээний үеэр аадар бороон дунд тайзан дээр 40 мянга гаруй фенүүдийнхээ өмнө 5 хит дуугаа дуулж, бүжиглэсэн
Теслагаа унаад, эмгэн юм уу? гэсэн шүүмжлэлийг ч дагуулж байв. Гэсэн хэдий ч өөрийн өвөрмөц төрх, загварлаг байдлаараа одоо ч бусдыг дагуулсаар л байна.
Түүний төрсөн өдрөөрөө фенүүддээ барих бэлэг болох Солонгосын уран бүтээлч “Vince”-тэй хамтарсан “Cha Cha Cha” дуу 2025 оны наймдугаар сарын 18-нд Улаанбаатарын цагаар 17:00 цагт цацагдахаар болжээ.

Бэлтгэсэн Г.Ариунзаяа