UBLife Logo
Спорт

Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Японы Айчи мужийн Нагоя хотод үргэлжилж байгаа Азийн пара V наадмын таеквондогийн төрөлд "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин  Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх тулаанд Узбекистаны тамирчин Кудражон Хайдаровыг 2:1-ээр буулган авсан юм.

Ийнхүү Манай шигшээ баг 3 дахь алтан медалиа гардан авлаа. Харин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадамд дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин болж байна.

Гэрэл зургийг Ж.Адилбиш

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...