UBLife Logo
Хэрэгтэй

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээнд хяналт тавихад туслах 3 төрлийн тохиргоо

Ub.life
Ub.life
Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээнд хяналт тавихад туслах 3 төрлийн тохиргоо

АНУ-ын CDC (Centers for Disease Control and Prevention) буюу өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс энэ онд явуулсан "Mobile Phone Surveys" буюу ухаалаг утасны хэрэглээний талаарх судалгааны үр дүнгээр 14 нас хүрсэн хүүхдүүдийн 25% нь ухаалаг утсанд, 33% нь сошиал медиад, 40% нь видео тоглоомд донтсон гэсэн дүгнэлт гарчээ. Техник, технологийн эрин болсон өнөө үед хүүхдийн гар утсанд донтох үзэгдэл нь ганц АНУ-д гэлтгүй манайд ч түгээмэл болоод байгаа билээ. Хүүхдийн гар утасны хэт хэрэглээ нь нойргүйдэл, таргалалт, сэтгэцийн эрүүл мэндийн зарим өвчлөл үүсгэхээс гадна сурлагын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эцэг эхчүүддээ IOS системтэй буюу Iphone, Ipad төхөөрөмжүүд дээр хүүхдийнхээ дэлгэцийн цаг болон интернэт орчин дахь хэрэглээг хянахад туслах тохиргоонуудыг танилцуулж байна.

Дэлгэцийн цагийг хянах

Утасныхаа Settings цэс рүү орно. Доош гүйлгэж  "Screen Time" цэсийг сонгоно. "Turn On Screen Time" товчийг дарна. Үүний дараа "This is My Child’s iPhone/iPad" хэсгийг сонгоно. Дэлгэцийн цагийг тохируулсны дараа "Parent Passcode" эсвэл "Use screen time passcode" хэсэг рүү орж 4 оронтой нууц кодыг үүсгэнэ. Ингэснээр та хүүхдийнхээ ухаалаг утас хэрэглэх цаг болон унтах цагийг тохируулж өгөх боломжтой. 

Апплейкш дээр хязгаарлалт хийх

Settings →  Screen time → Content & Privace Restrictions гэсэн дарааллаар орно.

Дараа нь  "Allowed Apps" цэс рүү өмнө үүсгэсэн 4 оронтой кодоо хийн нэвтэрнэ. Таны хүүхдийн утсан дээр апплейкшнүүд гарч ирэх ба та аль апплейкшныг ашиглаж болох болохгүйг тохируулж өгнө.

Мөн та хүүхдийнхээ утсан дээрх шинээр суулгаж байгаа апплейкшнууд хянах боломжтой. Settings → Screen Time →  Content & Privacy Restrictions →  iTunes & App Store Purchases →  Installing Apps гэсэн дарааллаар орж өмнөх үүсгэсэн 4 оронтой кодоо хийн нэвтэрч “Don’t Allow” хэсгийг сонгоно. Энэхүү тохиргоог хийснээр хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр шинэ апплейкшн суулгах боломжгүй болно.

Контентод хязгаарлалт хийх

Settings → Screen Time →  Content & Privacy Restrictions → Content Restrictions гэсэн дарааллаар 4 оронтой кодоо хийн нэвтэрч "Web Content" цэсийг сонгоно.

"Limit Adult Website" цэсийг сонгож  “Always allow” хэсэгт хүүхдийн нэвтэрч орж болох веб сайтуудын жагсаалтыг үүсгэнэ.  Харин “Never allow” хүүхдийн нэвтэрч орж болохгүй веб сайтуудыг нэмж өгнө. Энэхүү тохиргоог нь танд хүүхдийнхээ интернэт орчинд үзэж байгаа контентууд хяналт тавихад тусална.

Бэлтгэсэн: Ү.Дэлгэрцэцэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.