Оффисын орчиндоо тасалгааны ургамал байлгах нь олон давуу талтайг та мэдэх үү? Өнгө үзэмж нэмэхээс гадна агаар цэвэршүүлж, сэтгэл санаа сэргээнэ. Ногоон ургамал харахад стрессийн даавар кортизол буурч, сэтгэл тайвширдаг. Иймээс ажлынхаа ширээн дээр байлгахад хамгийн тохиромжтой 4 тасалгааны ургамлыг танилцуулъя.
Нөмөргөнө

Нөмөргөнө нь нарны гэрлээс зайдуу газар, 18 – 27°C градуст хамгийн сайн ургадаг. Арчилгаа бага шаардагддаг ба 7 хоногт 1 удаа, өвлийн цагт 2 долоо хоногт 1 удаа услана.. Нөмөргөнө нь метанал, бензол, трихлорэтилен зэрэг органик хорт нэгдлийг өөртөө шингээж агаарыг шүүж, чигшүүлэх давуу талтай. Мөн амар амгалан, шинэ эхлэл сэргэлтийг бэлгэддэг байна.
Мөнхрөө

Мөнхрөө нь агаар цэвэршүүлж, шөнийн цагаар хүчилтөрөгч ялгаруулдаг ашиг тустай ургамал. Нарны гэрлээс зайдуу, 18–27°C градуст хамгийн сайн ургана. Усалгаа бага шаарддаг ба 7-10 хоногт 1 удаа, өвлийн цагт 2-3 долоо хоногт 1 удаа усална. Мөнхрөө нь муу энергиэс сэргийлж, аз элбэг байдлыг бэлгэддэг байна.
Аглаонема буюу азын мод

Нарны гэрлээс зайдуу газар, 18–27°C градуст байлгахад тохиромжтой ба агаарыг цэвэршүүлэх ашиг тустай. Аглаонемагийн мөчир богино хугацаанд нахиалдаг. Фэнгшүйд энэхүү ургамлыг “Аз, эд баярлаг авчирдаг” хэмээн үздэг байна.
Уданбор

Нарны тусгалаас зайдуу, 15–25°C градуст хамгийн сайн ургана. 1-3 метр хүртэл ургадаг ба агаарыг цэвэршүүлэх ашиг тустай. Мөн уданбор нь санхүүгийн тогтвортой байдал, амжилтыг бэлгэддэг.
Бэлтгэсэн: Ү.Дэлгэрцэцэг