Их дээд сургуульд шинээр элсэн орж буй оюутнууд, суралцагч нарт зориулсан дотоодын томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүд олон бий. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар өөртөө маш олон боломжуудыг нээхээс гадна ажлын байрны урилга авах хүртэл давуу талуудыг олж авдаг. Энэ нийтлэлээр жил бүр зарлагддаг онцлох тэтгэлгүүдийн талаар мэдээлэл болон тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээхдээ анхаарах зүйлс, бяцхан зөвлөгөөг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Энд дурдагдаагүй ч тусгай салбар чиглэлийн оюутнуудад зориулсан өөр, шинэ тэтгэлгүүд зарлагдах нь олонтаа. Тиймээс сургуулийнхаа мэдээллийн самбар, вебсайтуудыг тогтмол шалгаж, мэдээ мэдээлэлтэй ойр байж заншаарай.
Зориг сан, Палома ХХК “Зуу насалъя” тэтгэлэгт хөтөлбөр

Зориг сан Палома ХХК-ны санхүүжилтээр “Эрүүл мэнд эрхэм баялаг, Эрдэм мэдлэг дээдийн баялаг” уриан дор хоёр дахь жилдээ “Зуу насалъя” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломжууд нээгдэх вэ?
Үе тэнгийн оюутнуудтай хамтран нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх замаар багаар ажиллах, манлайлах ур чадварт суралцана.
Хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдана.
Танилын хүрээгээ, харилцаа холбоогоо тэлнэ.
Зарлагддаг хугацаа: Одоо идэвхтэй өргөдөл хүлээж авч байгаа бөгөөд шинэ хичээлийн жилийн эхэнд зарлагддаг. Энд дарж бүртгүүлээрэй.
Голомт банкны нэрэмжит “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2003 оноос хойш жил бүр Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг 21 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Бизнесийн салбараас анхлан хэрэгжиж эхэлсэн, олон жилийн түүхтэй тэтгэлэгт хөтөлбөр учраас оюутнуудын дунд нэр хүндтэй бөгөөд өрсөлдөөн ихтэй томоохон тэтгэлэг юм.
Тэтгэлгийн хэмжээ:
Энэ жил “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутанд 2,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна суралцах хугацаандаа Голомт банканд мэргэжлийн чиглэлийнхээ дагуу хагас болон бүтэн цагаар ажиллах, мөн их, дээд сургуулиа төгсөөд урилгаар ажиллах боломжоор хангана.
Тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломжууд нээгдэх вэ?
Ажлын байрны урилга
Голомт академийн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалтуудад хамрагдах
Өрсөлдөхүйц цалин хангамж, ээлжийн амралттай ажлын байранд суралцах хугацаандаа ажиллаж, туршлага хуримтлуулах
Эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах
Тавигдах шаардлага:
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3,4-р курст суралцаж буй оюутан байх
Бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
Хариуцлагатай, манлайлагч оюутан байх
Оюутны суралцаж буй мэргэжлийн чиглэл харгалзахгүй
Зарлагддаг хугацаа: Жил бүрийн намар, шинэ хичээлийн жилийн эхэнд зарлагддаг. Одоо идэвхтэй өргөдөл хүлээж авч байгаа. Энд дарж бүртгүүлээрэй.
Хаан банкны нэрэмжит “ Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Хаан банк тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд 2006 оноос жил бүр уламжлал болгон “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр’’-ийг хэрэгжүүлж байгаа юм. Уг тэтгэлэг зарлагдаж эхэлснээс хойш 2000 гаруй оюутан хамрагдаж, Хаан банк сангаас хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэхүү тэтгэлгийн хувьд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зарлагддагаараа онцлогтой бөгөөд нийгмийн идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтийг нь харгалзан 60 сурагчид сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлгийг олгодог.
Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчдын орохоор зэхэж буй их дээд сургуулийн сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг хэлбэрээр олгодог.
Тавигдах шаардлага:
Сурлагын голч дүн 85% ба түүнээс дээш байх
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон байх
Сүүлийн хоёр жилийн хугацаанд олимпиад, уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн бол давуу тал болно
Зарлагддаг хугацаа: Жил бүрийн хавар 5 дугаар сард өргөдөл хүлээн авдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Сүмимото корпорацийн нэрэмжит тэтгэлэг

Монгол Улсын Их Сургууль болон Сүмимото корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр бакалаврын түвшний 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд сургуулиа төгсөх хүртлээ үргэлжлүүлэн тэтгэлэг авдаг онцлогтой.
Тэтгэлгийн хэмжээ:
700 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэгийг шалгарсан оюутнуудад олгодог.
Тавигдах шаардлага:
МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх
Сурлагын голч дүн улирал бүр 3.0 буюу түүнээс дээш байх
Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх
Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх
Зарлагддаг хугацаа: Хичээлийн жилийн хаврын улирлын эхэнд СиСи системээр дамжуулан өргөдөл хүлээн авдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
Шинэ Монгол-Мабүчи сангийн тэтгэлэг

“Шинэ Монгол-Мабүчи сан” нь 2015 оноос тасралтгүй Монголын дотоодын хувийн болон улсын их дээд сургуульд суралцаж буй сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюутныг дэмжих зорилгоор жил бүр 40 оюутанд урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй, барьцаагүй, хүү шимтгэлгүй тэтгэлгийг 11 дэхь жилдээ олгож байна.
Тэтгэлгийн хэмжээ:
1500 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлгийг шалгарсан оюутнуудад жил бүр олгодог.
Тавигдах шаардлага:
Дотоодын их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан байх
Сурлагын голч 3.2 ба түүнээс дээш байх
Их дээд сургуулийн I эсвэл III түвшний оюутан байх /МУИС-хууль зүйн сургуульд суралцдаг бол II эсвэл IV түвшний оюутан байх, АШУҮИС-ийн III эсвэл IV түвшний оюутан байх/
Коллежийн IV түвшний оюутан байх
Зарлагддаг хугацаа: Одоо идэвхтэй өргөдөл хүлээж авч байгаа бөгөөд шинэ хичээлийн жилийн эхэнд зарлагддаг. Энд дарж бүртгүүлээрэй.
Оюу-Толгой компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Оюу толгой компаниас зарлагддаг дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их дээд сургуульд уул уурхайн болон бусад чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан сурагчдын сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой. 2010 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү тэтгэлэгт одоогийн байдлаар 411 оюутан хамрагдсан байна.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр болон сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг олгодог.
Тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломжууд нээгдэх вэ?
”Оюу Толгой” ХХК-ийн залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах
Хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдана.
Танилын хүрээгээ, харилцаа холбоогоо тэлнэ.
Тавигдах шаардлага:
Монгол Улсын иргэн байх
Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх
Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх
Дараах мэргэжлийн чиглэлээр суралцдаг 2-4 дамжааны оюутан байх
Уул уурхайн геотехникийн инженерийн хөтөлбөрт суралцах нэгдүгээр дамжааны оюутан хамрагдах боломжтой.
Мэргэжлийн чиглэлүүд:
Уул уурхайн Геотехникийн инженер
Уул уурхайн инженер, маркшейдр
Механик инженер
Цахилгааны инженер
Байгаль орчин - Ойн инженер
Байгаль орчин - Гидрогеологи
Мэдээллийн технологи
Өгөгдлийн шинжлэх ухаан
Автоматжуулалт
Геологи
Логистик / тээвэр
Химийн инженер
Үйлдвэрлэлийн эдийн засагч инженер
Хүний нөөц
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал
Ашигт малтмалын баяжуулалт
Санхүүгийн дата аналист
Барилгын инженер, архитектур
Тусгай хэрэгцээт боловсролын багш
Зарлагддаг хугацаа: Одоо идэвхтэй өргөдөл хүлээж авч байгаа бөгөөд уг тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүрийн 9-р сард тогтмол зарлагддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
Д.Бадраа агсны нэрэмжит Шударга Ёсыг Бадраах сангийн тэтгэлэг

“Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэл зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр болон сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг олгодог.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн тодорхой хэмжээний тэтгэлгийг олгодог бөгөөд их сургуулиа төгстлөө авах боломжтой.
Тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломжууд нээгдэх вэ?
Бизнес, санхүүгийн салбарын туршлагатай манлайлагчидтай санал бодлоо солилцох
Үе тэнгийнхнээсээ суралцах, хамтдаа хөгжих, найз нөхдийн хүрээгээ тэлэх
Нийгмийн оролцоо, манлайлал болон хамтын ажиллагааны чадвараа сайжруулах
Тавигдах шаардлага:
МУИС-ийн Бизнесийн сургууль
МУИС-ийн МТЭС
МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг, мэдээлэл технологийн анги
СЭЗИС-ийн өдрийн анги
ШУТИС-ийн мэдээлэл технологийн ангийн хоёр болон гуравдугаар түвшний оюутан байх
Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зарлагддаг хугацаа: Одоо идэвхгүй байгаа бөгөөд энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг

Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, эх оронч шилдэг мэргэжилтэн, манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмших суралцагчдад олгодог тэтгэлэг юм.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийг 100% олгоно.
Тавигдах шаардлага:
Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч байх
Монгол улсын иргэн байх
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах
Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
Зарлагддаг хугацаа: Одоо идэвхгүй байгаа бөгөөд жил бүрийн хоёр болон есдүгээр сард зарлагддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Unnu.news-ийн тэтгэлэгт хөтөлбөр

Unnu.news нь дижитал сэтгүүл зүй, тайлбарлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэ жилээс сэтгүүл зүйн хөтөлбөрөөр суралцаж буй төгсөх түвшний оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийг 100% олгоно.
Тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломжууд нээгдэх вэ?
Дижитал контентийн редакцад тайлбарлах сэтгүүл зүйн чиглэлээр цалинтай дадлагажих боломж
Менторшип
Тавигдах шаардлага:
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуульд сэтгүүл зүйн хөтөлбөрөөр суралцаж буй IV түвшний оюутан байх
Дижитал сэтгүүл зүйд сонирхолтой байх
Голч оноо 3.2-оос дээш байх
Зарлагддаг хугацаа: Одоо идэвхгүй байгаа бөгөөд 2025 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 10-ны өдөр хүртэл өргөдөл хүлээж авах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.