UBLife Logo
Newsfeed

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд

Шинэ долоо хоног эхэлж, намрын налгар өдрүүд айсуй. Сэтгэл санаа тань гэгэлзэж, догдолж буй сэтгэлээ хааш нь халгиах талаараа бодон суувал наашаа суугаарай. Таны сэтгэлд зориулан энэ долоо хоногт болох онцлох эвентийг хүргэж байна.

#1

No Bullshit-постер

“Хөх нар” Монголын Контемпорари урлагийн төв, М.A.R.S төсөл, XO Art Space нар хамтран “No Bullshit” нэртэй үзэсгэлэнгээ энэ сарын 3-с 13-г дуустал XO Art Space дээр дэлгэхээр болжээ. Үзэсгэлэнгийн нээлт есдүгээр сарын 3-ний 17:00 цагт XO Art Space дээр эхлэх аж.

           Дэлгэрэнгүйг: энд дарна уу

#2

Зураач Ү. Ядамсүрэн, Булган охины хөрөг - Ж. Нармандах geru.mn

Ардын зураач Ү.Ядамсүрэн агсны 120 жилийн ойд зориулж түүний бүтээл, цуглуулгаар нэгдсэн  “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн төв танхимд наймдугаар сарын 29-с есдүгээр сарын 10-г хүртэл 10:00-18:00 цагийн хооронд олон нийтэд толилуулж байна. Мөн ирэх аравдугаар сард түүний дурсгалд зориулан ном бүтээгдэхээр төлөвлөгдөж буй аж.

Дэлгэрэнгүйг: энд дарна уу

#3

постер

Starlit уран сайхны гимнастикийн нарны гүүр салбар 2025 оны есдүгээр сарын 6-ний өдөр уран сайхны гимнастикаар хичээллэх сонирхолтой 4-15 насны охидод ахисан шатны тамирчидтай хамтдаа бэлтгэл хийж үзэх боломж олгох, эцэг эхчүүдэд энэхүү спорттой танилцах, уран сайхны гимнастикаар хичээллэхийн ач холбогдлыг танин мэдүүлэх зорилготой нээлттэй бэлтгэлийг 14:00 цагт зохион байгуулахаар болжээ. Зураг дээрх QR кодоор апп татан бүртгүүлээрэй. 

Дэлгэрэнгүйг: энд дарна уу

#4

постер

Төв аймаг, Эрдэнэ сумын нутагт, Хан Хэнтийн нуруунд орших Хэрхлүүрийн Сарьдаг нь цэнгэг устай, далайн түвшнээс дээш 2660 метр өндөрт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос ердөө 190 км зайтай Хан Хэнтийн нуруу - Хэрхлүүрын Сарьдаг, нуур үзэх морин аялал есдүгээр сарын 3-с 7-г  дуустал 3 шөнө, 4 өдрийн аялал зарлагджээ. Аяллын бүрэлдэхүүнд 15-с 55 насны 8-15 хүн явах аж.

Дэлгэрэнгүйг: энд дарна уу

#5

постер

Есдүгээр сарын 5-д Japanese Restaurant Hide дээр 19:00-22:00 цагийн хооронд өөрсдийн сурч буй хэлээр хоорондоо ярилцан цагийг зугаатай өнгөрөөж болох эвентийг зарлажээ.

Дэлгэрэнгүйг: энд дарна уу

#6

постер

Энэ бямба гарагт Миний уншсан номын тэмдэглэл - Тэмка номын клубээс Peace tower-н ард Gate #4 кафетай байрны  401 тоотод өөрсдийн уншсан номыг ярилцах өдөрлөг зохион байгуулах ажээ. Өглөө 8 цагаас 9 цагийн хооронд болох тул өглөөний эртэч болжморуудад маань таалагдах болов уу.  

Дэлгэрэнгүйг: энд дарна уу

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.