UBLife Logo
Newsfeed

Тамирчны бэлэглэсэн малгайг хүүхдээс булаасан саятан уучлал гуйлаа 

Ub.life
Ub.life
Тамирчны бэлэглэсэн малгайг хүүхдээс булаасан саятан уучлал гуйлаа 

Газрын теннисний “U.S Open” тэмцээний үеэр хүүхдээс малгай булааж буй эрийн бичлэг цахим ертөнцөд газар авч, хэн болохыг нь илрүүлж, буруутгах давалгаа өрнөсөн. Тэгвэл хэргийн эзнээр польш гаралтай, “Drogbruk” компанийн захирал, саятан Пиотр Щерек тодров. 

Тус тэмцээний үеэр Польшийн тамирчин Камил Майчрзак үзэгчдийн суудал руу очиж, гарын үсгээ зурж байгаад нэгэн хүүд өөрийн өмсөж байсан малгайгаа сунгахад Пиотр Щерек бушуухан булааж авч буй нь дүрс бичлэгт өртсөн. Үүний дараа хүмүүс түүний үйлдлийг буруутган жигшиж, компани руу нь ч дайрсан үйл явдал өрнөсөн. 

Тэгвэл П.Щерек албан ёсны мэдэгдэл гаргаж, “Тухайн үед тоглолтын өрнөл, үзэгчдийн чимээнд сатаарсан би Майчрзак малгайгаа надруу хандуулан өгч байна л гэж хальт анзаарсан. Хүүхдүүд маань түүний гарын үсгийг аваарай гэж надад захиж байсан болохоор би ч бушуухан шүүрсэн. Бяцхан хүүг гомдоосондоо түүнээс болон гэр бүл, үзэгчид болоод тамирчнаас уучлалт хүсэж байна. Надад маш том сургамж болсон үйл явдал байлаа” хэмээжээ. 

П.Щерек хүүд малгайг буцааж өгсөн аж. Мөн уг үйл явдлыг хэзээ хойно мэдсэн тамирчин Камил Майчрзак хүүг тусгайлан хүлээн авч, шинэ малгай болон бусад дурсгалын зүйлсийг бэлэглэж, хамтдаа цагийг өнгөрөөжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\13.214.161.177
ингээд цахим ертөнц гоё хэрэгтэй юмаа хүүг баяолуулсан бол болоодоо