UBLife Logo
LIFESTYLE

Бороотой, бүрхэг өдөрт хайртай хүмүүсийн л ойлгох 9 мэдрэмж

Бороотой, бүрхэг өдөрт хайртай хүмүүсийн л ойлгох 9 мэдрэмж

Зарим хүнд бороо, бүрхэг өдөр гунигтай, уйтгартай санагддаг. Харин заримд нь яг эсрэгээрээ, хамгийн тухтай, романтик, амьдралын хамгийн амттай мөчүүдийг бэлэглэдэг. Хэрэв та бороотой, саарал өдөрт татагддаг бол дараах мэдрэмжүүдийг өөрийн биеэр мэдэрч байсан байх.


1. Цонх даган урсах дуслыг ширтэн бодолд автах

Бороо дуслах чимээ нь тайвшруулдаг төдийгүй уран сэтгэмжийг өдөөж, өөрийгөө болон амьдралаа эргэцүүлэх мөчийг бэлэглэдэг. Энэ л үед хамгийн яруу мэдрэмжүүд төрөн гардаг.

2. Халуун кофе, цайгаа шимээд тухлах

Гадаа саарал, сэрүүн ч дотор тань дулаахан мэдрэмж төрж, ном эсвэл дуртай хөгжмийн хамт хамгийн сайхан хослол болж өгдөг.

3. Бороонд норохоос айхгүй

Шүхэр барихгүйгээр, эсвэл жижигхэн шүхрийн доор гудамжны гэрэл, усан толинд гялтганах хотыг харахдаа жинхэнээсээ амьд байгаагаа мэдэрнэ гээч. Зүгээр л нороод алхах, хариад хуурай хувцаа сольж өмсөх мэдрэмж үнэхээр гоё.

4. Хөгжим илүү гүн мэдрэгдэнэ

Бороотой өдрүүдэд сонссон дуу бүр илүү гүн утгатай, илүү мэдрэмжтэй санагддаг. Хөгжимтэйгээ нэгэн бүхэл болчих шиг. Ийм л өдөр сонсоход зориулагдсан дуунууд гэж бас бий.

5. Дурсамжтай холбогдох

Бороо ихэвчлэн өнгөрсөн сайхан эсвэл гүн дурсамжуудыг санагдуулдаг. Хүүхэд насанд шалбааг дээр дэвхцэж байсан тэр мөч, эсвэл хэн нэгэнтэй хамт алхсан тэр өдөр. Дурсамжаа хааяа нэг эргэн санах сайхан шүү.

6. Амьдрал удааширч байгаа мэт санагдах

Бүрхэг өдөр цагийн зүү хүртэл удааширч, амьдрал илүү намуун, тайван болчихдог мэт мэдрэмж төрдөг. Амсхийх тийм л мөч.

7. Дотроо гуниглахдаа ч тухтай

Гунигт бодлууд хүртэл бороотой өдөр нэг л таатай уусан шингэж, өөрийнхөөрөө байх боломж олгодог. Гуниглах нь хүртэл үзэсгэлэнтэй гээч.

8. Уран бүтээл хийх эрч хүч төрөх

Яруу найраг бичих, зураг зурах, эсвэл ердөө л дэвтэртээ тэмдэглэл хөтлөх гээд сэтгэлээс урсах зүйлс бороотой өдрүүдэд онцгой байдаг. Ийм өдөр уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд шагнал л гэсэн үг.

9. Саарал өнгөн дундаас гоо сайхныг олж харах

Энгийн нэгэн гудамж хүртэл борооны дараа гялалзан, бүрхэг тэнгэрийн дор уянгалаг, үзэсгэлэнтэй санагдаж эхэлдэг. Энэ бол зөвхөн бороотой өдөрт дурлагсдын л ойлгох нууцлаг гоо үзэсгэлэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.