UBLife Logo
Newsfeed

2025 оны намар нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй 8 анимэ

Ub.life
Ub.life
2025 оны намар нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй 8 анимэ

    My Hero Academia Final Season

Нээлтийн өдөр: 2025 оны аравдугаар сарын 4

Төрөл: шоүнэн, инээдмийн, драма, адал явдалт

Сүүлийн 10 жилд гарсан хамгийн шилдэг шоүнэн анимуудын нэг My Hero Academia анимийн сүүлчийн улирал энэ намар гарах гэж байна. Тус улиралд гарах Дэкү өөрийн хамгийн хүчирхэг дайснуудыг нэг Шигаракигийн эсрэг тулалдах тулааныг цувралын шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байна. 11 жил үргэлжилсэн хайртай цувралдаа баяртай гэж хэлэх цаг болжээ.


One-Punch Man season 3

Нээлтийн өдөр: 2025 оны аравдугаар сарын 4

Төрөл: Сейнен, инээдмийн, адал явдалт

One-Punch Man анимэ 8 жилийн дараа эргэн ирэхээ зарлаж үзэгчдийн дунд томоохон хүлээлт үүсгээд буй. Анимийн хоёрдугаар улирлыг “J.C. Staff” студи бүтээж, анимийн чанар муудсан гэх шүүмжлэлд өртөөд амжсан. Тэгвэл энэ улирлыг ч мөн J.C. Staff студи бүтээж байгаа бөгөөд үзэгчид өмнөх улирлаас зураглал болон чанарын хувьд сайжирна гэсэн хүлээлттэй байна.  


Spy x Family season 3

Нээлтийн өдөр: аравдугаар сарын 4

Төрөл: Адал явдалт, инээдмийн, романс

Өхөөрдөм Аняг дахин үзэхэд бэлэн үү? Тацуя Эндогийн ижил нэрт манганаас сэдэвлэсэн уг анимэ нь нууц даалгавар биелүүлэхийн тулд хуурамч гэр бүлтэй болж буй тагнуулч Лойд Форжер асрамжийн газраас бодол унших чадвартай Аня нэрт охиныг өргөн авч, хөлсний алуурчин эмэгтэйтэй санамсаргүйгээр гэр бүл болж буй адал явдлын талаар өгүүлдэг.


This monster wants to eat me

Нээлтийн өдөр: 2025 оны аравдугаар сарын 2

Төрөл: Юүри буюу охидын хайр, аймшиг, сэтгэл зүйн, драма

Яотосэ Хинако бол энгийн нэгэн ахлах сургуулийн сурагч охин. Түүнд өдөр бүр улам л амьдралын ёроол руу живж буй мэт мэдрэмж төрдөг. Шиори Оүми гэх лусын дагина түүнийг амийг аварснаар түүний энгийн амьдрал өөрчлөгдөнө. Лусын дагина Хинаког том болтол хамгаалж, нас бие гүйцэхэд нь өөрийн идшээ болгохоор Хинакотой тохиролцоно. Лусын дагина, ахлах сургуулийн охины хоорондын харилцааны талаар өгүүлэх уг анимэ нь Сай Наэкава гэх шинэхэн мангакан анхны бүтээл ажээ.


To Your Eternity season 3

Нээлтийн өдөр: 2025 оны 10-р сарын 4

Төрөл: Шоүнэн, драма, уран зөгнөлт

Үхэшгүй нэгний амьдралын талаар харуулах “Үүрд мөнхийн чам руу” анимийн гуравдугаар улирал эргэн ирэх гэж байна.  Цувралын гол дүр Фүши орчин үед сэрснээр гуравдугаар улирлын сонирхолтой үйл явдлууд эхлэх аж.


3rd Year Class Z Ginpachi-sensei

Нээлтийн өдөр: 2025 оны 10-р сарын 7

Төрөл: Инээдмийн 

3rd Year Class Z Ginpachi-sensei нь “Gintamа” цувралын спин-оф бүтээл юм. Тус анимэд Гинтоки Саката гэх ахлах сургуулийн багшийн өдөр тутмын амьдралд тохиолдох хөгтэй хөгжилтэй явдлуудыг өгүүлнэ.


Let's Play

Нээлтийн өдөр: 2025 оны 10-р сарын 2

Төрөл: Инээдмийн, романс

Тус анимэ нь ижил нэрт "Let's Play" вебтүүнээс сэдэвлэжээ.  "Let's Play"  вебтүүн нь Webtoon платформ дээр 700 сая үзэлтийг авч өндөр амжилтыг үзүүлсэн бүтээл болсон. Үйл явдлаас товчхон дурдвал: Самара гэх хөгжүүлэгч эмэгтэй өөрийн анхны тоглоом “Ruminate”-ийг амжилттай бүтээсэн ч алдарт стриймэр Маршал Ло түүний тоглоомыг айхтар шүүмжилдэг. Тиймээс Самарад цаашид энэ салбартаа ажиллахад хэцүүхэн болно. Гэвч алдарт стриймэр Marshall Law, Самарагийн хөрш болон нүүж ирснээр тэдний хөгжилтэй, сонирхолтой түүх эхэлнэ.


My Friend's Little Sister Has It In for Me

Нээлтийн өдөр: 2025 оны 10-р сарын 5

Төрөл: Инээдмийн, романс

Акитерү бол амьдралдаа нэг ч удаа болзоонд явж үзээгүй нэгэн. Тэрээр охидод биш тоглоом хөгжүүлэх ажилдаа илүү анхаардаг. Нэг өдөр хамт ажилладаг ах нь түүнээс охиныхоо найз залуугийн дүрд тоглох санал тавина. Түүнд саналыг нь хүлээж авахаас өөр сонголт байхгүй болсноор анимийн хөгжилтэй үйл явдлууд өрнөнө.

Бэлтгэсэн: Ү.Дэлгэрцэцэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.