UBLife Logo
Newsfeed

“Би сансрын нисэгч, хүчилтөрөгч хэрэгтэй байна” гэж хэлээд настай эмэгтэйг залилжээ

“Би сансрын нисэгч, хүчилтөрөгч хэрэгтэй байна” гэж хэлээд настай эмэгтэйг залилжээ

Япон улсын хойд хэсгийн Хоккайдо аралд амьдардаг ахмад настай эмэгтэй онлайнаар “сансрын нисэгч” хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн эртэй танилцсаныхаа дараа мянга мянган доллароор залилуулсан тухай цагдаагийн байгууллага мягмар гарагт мэдээллээ.

Тус хэрэг нь “романтик луйвар” ангилалд багтсан бөгөөд цагдаагийн албан хаагчийн мэдээлснээр, хохирогч тус эртэй өнгөрсөн долдугаар сард олон нийтийн сүлжээгээр танилцсан. Тухайн үед үл таних эр өөрийгөө сансрын нисэгч хэмээн танилцуулсан байжээ. Харилцаж эхэлсний дараа луйварчин нэг өдөр эмэгтэйд “би одоо сансрын хөлөгт байна, гэхдээ дайралтад өртөөд хүчилтөрөгч хэрэгтэй болж байна” гэж хэлсэн байна. Мэдээж хэрэг хөөрхий эмэгтэй мөнгө явуулсан.

Гурван жилийн өмнө мөн Японд яг ийм ижил төстэй гэмт хэрэг гарч байсан юм. Японд амьдардаг 65 настай эмэгтэй Оросын сансрын нисэгч хэмээн өөрийгөө танилцуулсан эртэй харилцаж эхэлжээ. Тэр эр удалгүй эмэгтэйтэй сүй тавихын тулд дэлхий рүү нисэхэд нь мөнгө хэрэгтэй боллоо, Японд очиж хамт амьдармаар байна гэж хэлээд 4.4 сая орчим иенийг эмэгтэйгээс авсан байна. Тэд 2022 оны зургаадугаар сард Инстаграмаар харилцаж эхэлсэн байжээ.

“Daily Mail“ мэдээллийн сайтад гарснаар, Их Британид жил бүр хайр дурлалын луйврын улмаас 92 сая фунт стерлинг орчим хэмжээний хохирол учирдаг байна. Тэдний судалгаагаар Валентины өдөр болон Зул сарын баярын үе нь ийм төрлийн гэмт хэргийн хамгийн идэвхтэй үе байдаг гэжээ.

Мөн 2023 онд зөвхөн АНУ-д л гэхэд 64,000 иргэн онлайн хайр дурлалд автан, луйвардуулж, нэг тэрбум долларын хохирол учирсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.