UBLife Logo
Нийгэм

Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлж эхэллээ

Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлж эхэллээ

Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Тээврийн цагдаагийн алба хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т "Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө." гэж заасан дүрмийг зөрчсөн тохиолдолд үйлдлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлнэ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.23-т зааснаар зөрчил гаргасан жолоочид 20 нэгж буюу 20,000 (хорин мянга) төгрөгийн торгууль ногдуулах аж. “Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, хариуцлагатай, зөв соёлтойгоор хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг хиймэл оюун ашиглан бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулах юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр, замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичих бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримттай ажээ.

Камерын хяналтын ухаалаг системээр:

  • тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх

  • гэрэл дохио зөрчих

  • нэгдүгээр эгнээгээр зорчих

  • эгнээ байр буруу эзлэх

  • автобусны буудал дээр зогсох

  • агшин зуурын хурд хэтрүүлэх

  • дундаж хурд хэтрүүлэх

  • “Зогс” шугам давах

  • түр буюу удаан хугацаагаар зогсох

  • явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зэрэг 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.