Балбын Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамнаас сошиал медиа гол платформууд буюу Facebook, Instagram, YouTube, and X зэрэг 26 платформыг дотоодын зохицуулалт, нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шууд хаасан билээ. Үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардсан. Учир нь тус улсад олон нийтийн сүлжээ нь мэдээллээс гадна бизнес эрхлэхэд чухал шаардлагатай байдаг.

Даваа гаригт хэдэн мянган хүн гудамжинд жагсаж, парламентын ордныг бүсэлсэн байна. Цагдаа нар ус шүршиж, резин сумаар буудан, бороохой хэрэглэснээс 19 хүн амь насаа алдсан байна.
Энэ бүхний дараа Балбын Засгийн газраас олон нийтийн сүлжээг хаах шийдвэрээ цуцалжээ. AFP агентлагаас мэдээлснээр одоо бүх сүлжээнд хэвийн нэвтэрч байгаа гэнэ.