UBLife Logo
Дэлхий

"Z үеийнхэн" Балбын Засгийн газрыг унагаалаа

"Z үеийнхэн" Балбын Засгийн газрыг унагаалаа

Балбад хоёр дахь өдрөө олон нийтийн сүлжээг хаасныг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна. Өчигдөр Ерөнхий сайд Шарма Оли огцорсон ч үймээн үргэлжилсээр. Жагсагчид өөрсдийгөө Z үеийнхэн хэмээн нэрлэж, Ерөнхийлөгчийн ордныг шатаажээ. Одоогийн байдлаар 22 хүн амиа алдаж, 500 хүн гэмтээд байна.

Олон нийтийн сүлжээг хаах шийдвэрийг цуцалсан ч жагсагчид тарахгүй байна.

Зохион байгуулагчид жагсаалын жинхэнэ зорилго нь олон нийтийн сүлжээг хаасан явдал биш, Засгийн газрын авлига, үйл ажиллагаа гэж тайлбарлажээ.

Жагсагчид машины дугуй шатааж, авлигын эсрэг уриа лоозон хашгарч байна.

Сөрөг намууд ч тэдэнтэй нэгдэж, Засгийн газрыг огцрохыг шаардаж эхэллээ.

Нийслэл Катмандуд жагсагчид парламентын ордонд нэвтэрч, Гадаад хэрэг, санхүүгийн сайд нарыг зоджээ.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын байр, Парламентын ордон, “Балбын конгресс” намын байр болон хэд хэдэн улс төрчийн гэрийг шатаасан байна.

Засгийн газрын олон гишүүн зугтахаар олон улсын Трибхуван нисэх буудалд очсон ч бүх нислэг хаагджээ.

Хүчний байгууллагаас усан буу, нулимс асгаруулагч хий, байлдааны сум ашигласнаар иргэд амь насаа алдаж байна.

Балбын бослогод 13-28 насныхан түлхүү оролцож байна.

Тэд шинэчлэл хийх, Ерөнхий сайдаар Катманду хотын дарга, рэп дуучин Балендр Шахийг томилохыг шаардаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.