Их Британийн нөлөө бүхий баримтат гэрэл зурагчдын нэг Крис Килипийн дэлгэгдэж байгаагүй 100 гаруй хэвлэмэл зураг олон нийтэд хүрэхээр болжээ.
Крис Килип 1981 болон 1982 онуудад Аскам-ин Фурнесстэд суурьшиж байхдаа Камбриан эргийн хот, тосгоны амьдралаас орчин үеийн хотын амьдрал руу шилжиж буй зөрлөгийг баримтжуулан авсан байна. Тэрээр зарим зургуудаа өөртөө үлдээж, хөрөг зургуудыг эздэд буцаан өгдөг байжээ.
“Signal Film and Media” компаниас саяхан хийсэн судалгааны төсөл нь Килипийн гэрэл зургуудтай холбогдож, урьд өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй хэвлэмэл 100 зургийг олжээ. Крис клипийн дарсан Аскам-ин-Фурнесстийн 1981, 1982 оны баримтат зургуудыг "Signal" компанийн шинээр тохижуулж буй "Cooke" студид 9-р сарын 19-өөс 11-р сарын 1 өдрүүдэд үзэсгэлэн болгон олон нийтэд хүргэхээр болжээ. Тус үзэсгэлэнд тавигдах зарим зургуудыг хүргэж байна.







