UBLife Logo
Newsfeed

Бантанг зөвхөн идэх бус үздэг боллоо!

Бантанг зөвхөн идэх бус үздэг боллоо!

Будаг нь ханхалсан шинэ суваг нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэллээ. Энэ бол Univision, Skymedia 808 дугаар суваг дээр “буцалж буй” Bantan TV. Өнөө цагийн хандалт ихтэй, хамгийн их үзэгчтэй контент бүтээгчид энэ сувагт нэгдэж бантанд амт нэмж байна.

Контент бүтээгчдийг нэгтгэж, тэдний бүтээлийг телевизийн форматад хөрвүүлэн хүргэдэг дэлхийн анхны телевизийн суваг гэдгээрээ онцлог Bantan болж байна.

Тус суваг дижитал ертөнцийн хүчтэй урсгалыг цэнхэр дэлгэцэнд авч ирж, нэг жилийн дотор Монголын хамгийн өндөр үзэлттэй телевизийн суваг болох зорилготой. Ингэснээр уламжлалт телевизийн агуулга, загварчлалыг шинэчилж, , залуусын өдөр тутмын хэв маяг, өнгө аяс, инновацыг илүү өргөн хүрээнд түгээх анхдагч болж буй юм.

Хэн? Хаана? Юу?

Bantan TV дээр сувгаа тааруулахад Tushig, Manduulero, Amaraa’s weekly show, Mesmerism, DamisUna, Tselmeg vlog, Musicholic girl, Sanjaa’s vlog, Lemon press, Total music гэхчлэн 40 гаруй контент бүтээгчдийн бүтээлийг үзэх аж. Боловсрол, танин мэдэхүй, шинжлэх ухаан, эдийн засаг, ток шоу, стрийминг, аялал гээд бүхий л сэдвээр “бантанг нь хутгахад” бэлэн болсон тэд дижитал медиагийн хүчийг телевизийн зах зээлд нэгтгэсэн шинэ өнгө болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.