UBLife Logo
Амьдралын дүрэм

48  нас хүрсэн Том Харди ярьж байна

48  нас хүрсэн Том Харди ярьж байна

Холливуд танхай эрчүүдэд дуртай. Харин Том Харди бол танхай нарын дунд ч тодрох хүн. Харди өөрөө ч энэ ертөнцийн нүглийг бүгдийг нь мэднэ гэж хэлсэн удаатай. Гэхдээ гайхалтай нь түүнийг шүтэн бишрэгчдийн дунд 10-20 насны охидоос эхлээд 60-80 насны эмээ нар ч байдаг. Энэ бол түүний авьяас чадвар, хүнийг татах увдистай нь холбоотой. Хэрэв танд гудамжны хулиган, сэтгэл зүйч багш, алуурчин маньякийн дүрд адилхан сайн тоглож чадах жүжигчин хэрэгтэй бол Том Хардид л хандаарай. Тэр л чадна. Эргэлзээд байвал ихэр Крэй нарын тухай “Домог”, “The Revenant” кинонуудыг үзээрэй.

Том Хардигийн амьдралын дүрэм

“Нохой болгон өөрийн эзэнтэй. Харамсалтай нь тэд заримдаа уулздаггүй”

“Муу нэр, сайн нэр чиний амьдралд сайн муугаар яаж ч нөлөөлж болно. Гэхдээ ямар ч нэргүй байснаас муу нэртэй байсан нь дээр”

“Зарим хүн чамайг хайрлаж болно, нэг хэсэг нь үзэн ядна. Харин ихэнх хүмүүст чи хэн бэ гэдэг огт падгүй”

“Би англи жүжигчин. Тийм болохоор хараал хэлэх эрхтэй”

“Би сэтгүүл, сэтгүүлчдэд дургүй. Гэхдээ би хүмүүст хайртай”

“Гарцгүй газраар зам хөндлөн гардаг хүмүүсийг үзэн яддаг. Дайруулаад нөгөө ертөнцөд очсон хойноо юу гэж хэлэх юм бол. “Намайг машин дайраа юу. Би тэр дэлгүүрт хурдан очих ёстой байсан болохоор үхчихлээ. Би зориг гаргаад гүйж орхисон, уг нь бараг амжсан” гэх юм байх даа”.

“Амьдралаа алдах шахсан тэр үе хүртэл би амьдралын үнэ цэнийг ойлгодоггүй байсан”

“Би сахилгагүй байсан. Газарзүйн хичээл ээ? Юун газарзүй, гарч тамхи татья гэдэг байлаа. 15 настайдаа би хулгайн машины хэргээр, дараа нь буу авч явсан хэргээр цагдаад баригдсан. Биднийг тэд зодсон. Би “Та нар зодохоос биш, алж  чадахгүй” гэж бодож байлаа.

“Би буунд дургүй. Хэт чанга дуутай”

“Аюул санамсаргүй газраас ирдэг. Жишээ нь, ном уншаад сууж байгаа нүдний шилтэй залуу намайг ганц цохиод унагааж болно”

“Хэрэв би хэн нэгний гарыг хугалмаар санагдвал огт эргэлзэхгүй хийх л болно”

“Алдаа гарга. Энэ бол чиний хичээл, сургууль”

 “Би том биетэй хүн биш. Кино намайг том харагдуулдаг”

“Аав минь надаар бахархаасай гэсэндээ би жүжигчин болсон. Өөр надад хийж чадах юм байгаагүй. Гэхдээ би энэ мэргэжлээс сахилга бат гэдэг зүйл сурсан”

“Би Чехов, Шекспирийг сайн мэднэ”

“Америк кинонд тоглоход нэг мэдэхэд бараа болон хувирсан байдаг. Энэ бүхнийг өөрөө хянаж, зохицуулж байх хэрэгтэй”

“Би өөртөө таалагддаггүй, тодорхой хэлбэл хэзээ ч таалагдаж байгаагүй”

“Миний толгойд Артур гэдэг орангутан амьдардаг. Бүх буруу шийдвэрийг тэр миний өмнөөс гаргадаг. Уух болгонд энэ сармагчин “галзуурал” гэдэг кноп дээр дарчихдаг. Гэхдээ тэр нэг муу л орангутан шүү дээ, түүнтэй харилцаж сурах хэрэгтэй”

“Би Xbox тоглодог, бас хүүхдээ харна, нохой ч бас бий. Ямар завгүйг минь харж байна уу. Кино үзэх зав огт байхгүй. Тийм болохоор би өөрийнхөө л тоглосон киног үздэг. Яагаад гэвэл заавал үзэх ёстой болохоор тэр”

“Чиний хэн гэдэг чухал биш. Харин цаашдаа чи юу хийх вэ гэдэг чухал”

“Хэрэв үнэхээр мөрөөдлийнхөө бүсгүйтэй учирах юм бол би бүгдийг хийнэ. Уйлна, гуниглана, шүлэг бичнэ, свинг ч бүжиглэнэ”

“Би жүжигчин болохыг хүсээгүй. Зүгээр л ямар нэг ажил хийхгүй бол өлсөх гээд байсан юм”

“Аав ээж минь надад “Чи бол баасанд чихээ хүртэл шигдээд тэндээсээ сарнай шиг анхилуун үнэртэй гарч ирж чадах цорын ганц хүн” гэж хэлдэг байлаа”

“Залуудаа би Францын легионд алба хаахаар явах гэтэл ээж “Оймсоо ч угааж чадахгүй байж” гээд болиулж байлаа”

“Шивээс болгон минь түүхтэй. Амьдралдаа юу хийсэн, хаана байсныг минь илтгэдэг. Тэгэхээр би газрын зураг л гэсэн үг”

“Архидалт бол мэдлэггүй хүн тусдаг өвчин юм”

“Би өөрийгөө сонирхолтой хүн гэж тооцдоггүй болохоор ярилцлага өгөөд байдаггүй. Хүнд хувийн нууц гэж байх ёстой”

“Хүн болгонд мөрөөдөл бий. Цор ганцаараа энэ ертөнцийг туулсан ч мөрөөдөл чинь үргэлж хамт байна. Ийм л мөрөөдөлд бүхнээ зориулах сан”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.