UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Pawsitive, T-ARA, Forever Young +50 Event, Тал нутгийн марафон +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Pawsitive, T-ARA, Forever Young +50 Event, Тал нутгийн марафон +

Хөл хөдөлгөөнтэй өдрүүдийн дунд өөртөө цаг зав гаргаж сонин содон арга хэмжээнд очмоор байгаа уншигч та нартаа санал болгох хэд хэдэн арга хэмжээ байна.


BE PAWSITIVE-5

Амьтанд хайртай хүн бүрийн хүсэн хүлээдэг томоохон өдөрлөг энэ амралтын өдрөөр тохиож байна.

  • Энэ өдөр та хайртай амьтантайгаа ирээд:

  • Үрчлэгдэхийг хүссэн өхөөрдөм амьтадтай танилцах

  • Амьтан тэжээх зөвлөгөө авах

  • Азтай Савар ТББ-д хандив өргөх

  • Хөгжилтэй тоглоом, уралдаан тэмцээнүүдэд оролцох

  • Нэгэн зорилго, нэгэн сэтгэлтэй хүмүүстэй танилцаж нөхөрлөх

  • Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах

  • Амьтныхаа тухай сонирхолтой мэдээлэл, түүхийг хуваалцах

Хаана: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн

Хэзээ: 9 сарын 13 (10:00-17:30)


T-ARA in RE\VERSE CONCERT

Солонгосын алдарт охидын хамтлаг T-ARA тун удахгүй Re\verse Concert-ийг Монголд хийх гэж байна.

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 9 сарын 12 (16 цагаас)


Тал Нутгийн Марафон – 2025

Монголын уудам талд 28 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдах “Тал нутгийн марафон – 2025” нь зөвхөн хурд, тэсвэр тэвчээрийг бус, харин хамтын тэмүүлэл, нөхөрлөл, эрүүл амьдрал, байгальд ээлтэй хандлага, үндэстэн дамнасан урам зоригийн гүүр болох болно.

Хаана: Хүй Долоон Худаг

Хэзээ: 9 сарын 14 (10:00 цагт)


Forever Young +50 Festival

Өдрийн хөтөлбөр

  • Өглөөний цагаас эхлэн 20–30 насандаа хийдэг байсан дурсамжит тоглоомууд, буудал буудалсан бүүтүүд, уран бүтээлийн үзүүлбэрүүд угтана:

  • Чирта, дээс, хуучны фото студи

  • 50+ сохор болзоо

  • 50+ моделиудын загварын шоу

  • Дурсамж сэргээх зураг, бичлэгийн булан

  • Анги, хамт олноороо уулзах тусгай хэсэг

  • Мөн 50+ насныханд зориулсан community, клуб, ТББ-ууд болон үйлчилгээний байгууллагууд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулна.

Оройн шоу

  • Фестивалын оргил нь оройн Grand Show Concert байх болно.

  • 70, 80, 90-ээд онд Монголын тайзнаа гялалзаж байсан дуучид, хамтлагууд дахин нэгдэж, үеийнхэндээ зориулан дуулна.

  • Тайзнаас олон жил холдсон уран бүтээлчдэд дахин гялалзах боломжийг олгоно.

  • Оролцогчид өөрийн залуу насандаа өмсдөг байсан ретро дресскодтойгоор ирж, дурсамжаа дахин сэргээнэ.

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 9 сарын 13 (12:00 цагт)


Хийл, төгөлдөр хуураар суралцдаг дунд шатны хүүхдүүдийн нээлттэй өдөрлөг

Сонгодог хөгжим боловсрол төвөөс хөгжмийн зэмсгээр суралцах хүсэлтэй дунд түвшний хийл болон төгөлдөр хуураар хичээллэдэг хүүхдүүдийг хүрэлцэн ирж өөрсдийн үзүүлбэрийг үзүүлж, мэдээлэл солилцохыг урьж байна.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 9 сарын 12, 13 (10:00-17:00)


Чингэлтэйн номын баяр

Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын 10 жилийн ойг угтан хүүхэд залуусын ном унших сонирхлыг нэмэгдүүлж, унших дадлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “Чингэлтэйн номын баяр”-ыг энэ сарын 10 буюу лхагва гарагт 09:00-18:00 цагийн хооронд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Хаана: Явуухулангийн Цэцэрлэгт Хүрээлэн

Хэзээ: 9 сарын 10 (09:00-18:00)


BlaBla and Make Friends Ulaanbaatar

Англи хэлээр буу халангаа шинэ найз нөхөдтэй болох хүсэлтэй байгаа хүн бүр энэхүү эвентэд зочилж болно. Таксгүй.

Хаана: Hard Rock Cafe Ulaanbaatar

Хэзээ: Долоо хоног бүрийн пүрэв гарагт (19:30 - 22:30)


Bye Summer Hi School 456 Kids Squid Game + Cosplay

Squid Game Challenge:

  • Squid Game гал гарсан тоглолтууд

  • Алдартай дуучид

  • Бүжигчид

  • Cosplay шоу

  • Азтан сугалаа, тэмцээн

6–17 нас | 3 ангилал | 456 x 3 = 1,368 оролцогч

Cosplay тэмцээн:

10–15 нас | 16+ нас

Хаана: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн

Хэзээ: 9-р сарын 14 (10:00–20:00)


UB Rollerblading Meet Up

Австралийн Баруун хэсгийн Перт хотын Perth Outdoor Rollerblading группын төлөөлөгч нар Монголд ирэхтэй холбогдуулан автомашингүй өдрийг УБ гудамжаар cruise хийх хамтарсан уулзалт. Энэхүү арга хэмжээ нь роллерблейд сонирхогч бүрт нээлттэй.

Хаана: Blue Sky

Хэзээ: 9 сарын 13 (11:00)


Khadat Trail 50K

Khadat Trail 50K уулын жимийн гүйлтийн уралдаан 9 сарын 13-нд 10к, 25к, 50к ангилалаар Хадатын аманд (Khadat villa-2) зохиогдоно.

Хаана: Хадатын аманд (Khadat villa-2)

Хэзээ: 9 сарын 13

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.