Өмнөд Солонгосын өрсөлдөөн ихтэй шоу ертөнцөд энэ арван бүсгүй авьяас чадвар төдийгүй орлогоороо ч тэргүүлж байна. Тэд зар сурталчилгаа болон хөрөнгө оруулалтаас их хэмжээний хөрөнгө олж чаддаг. Ингээд 2025 онд хамгийн орлоготой ажилласан 10 эмэгтэй жүжигчнийг танилцуулж байна.
1. Jun Ji-hyun - 101 сая евро

Эхний байрт шалгарсан энэ од бол харизм, ур чадвараар хэний ч дор орохгүй жүжигчин. “My Sassy Girl” (2001) киноны дараа алдаршиж, “My Love From the Star”, “Legend of the Blue Sea” киногоороо дэлхийг эзэлсэн Солонгос киноны тэнгэр. Кинонд ховор тоглодог болохоор оролцсон кино болгон нь анхаарлын төвд ордог. Үнэ хөлс нь ч өндөр. Үл хөдлөх хөрөнгөөс их орлого олдог.
2. Lee Young-ae - 83 сая евро

“Dae Jang Geum” (2003) кино гарсны маргааш нь тэр домог болсон байлаа. Тоглох дүр, киногоо маш нягт шалгаж байж сонгодог. Чанарыг тооноос илүүд үздэг тул хөлс нь ч өндөр. Зар сурталчилгаа, хөрөнгө оруулалт орлогын гол эх үүсвэр нь.
3. Song Hye-kyo - 55 сая евро

“Autumn in My Heart”, “Full House”, “Descendants of the Sun” цувралаар үзэгчдийг байлдан дагуулж, саяхан гарсан “The Glory” киногоор дэлхийг дэлдийлгэсэн солонгос халлю урсгалын Хатан хаан. Ур чадвар, үзэсгэлэн гоогоороо Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болоод байна.
4. Kim Tae-hee - 51 сая евро

“Hi Bye, Mama!”, “Lies Hidden in My Garden” киногоор ур чадвараа дахин нотолсон. Хэл аманд ордоггүй, нэр хүнд сайт тул хэзээ ч ажлаар тасардаггүй.
5. IU - 46 сая евро

Дуу хөгжмөөс жүжигчний замналд шилжихэд нь анх шүүмжилж байсан ч одоо бүгд хүлээн зөвшөөрчээ. “When Life Gives You Tangerines” киног та үзсэн биз дээ. Маш их хэмжээний хандив байнга өргөдөг өгөөмөр сэтгэлтэн.
6. Bae Suzy - 41 сая евро

Маш олон янзын дүр бүтээж чаддаг жүжигчин.
7. Park Shin-hye - 37 сая евро

Үзэгчдийн нүдэн дээр ур чадвар нь өсөн цэцэглэсэн бүсгүй. Ур чадвараас гадна хүүхэд төрүүлээд эргэн ирсэн нь түүний зиндааг харуулж байна.
8. Shin Min-ah - 32 сая евро

Маш нарийн, хэцүү дүр бүтээх мастер. Хувийн амьдрал, замналаа хослуулж чаддагийн ачаар байнгын орлоготой.
9. Kim So-hyun - 28 сая евро

Багаасаа л жүжигчин байсан тэрээр одоо тэргүүлэх хэмжээний жүжигчин болжээ. Цаашдаа ч өсөн, хөгжих болно.
10. Han So-hee - 23 сая евро

Олон янзын төрлийн кинонд тун зоригтой дүр бүтээдгээрээ онцлогтой.