Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь оюутан залуусынхаа мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээг олон нийтэд танилцуулах зорилгоор "БҮТЭЭЛЧ ОЮУНЫГ НИЙГМИЙН ХӨГЖИЛД" оюутны бүтээлийн үзэсгэлэн, арга хэмжээг 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах гэж байна. Мөн арга хэмжээ нь зөвхөн сургуулийн хамт олон төдийгүй оюутан залуусын шинэлэг санааг дэмждэг, ирээдүйн боловсон хүчинтэй танилцахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү арга хэмжээ нь ХИС-ийн хичээлийн I болон II байруудад 09:30-17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд оюутнуудын шилдэг бүтээлүүдийг дэлгэхээс гадна ажил олгогчидтой холбох "Ажлын байрны үзэсгэлэн яармаг"-ийг нэг дор багтааснаараа онцлог юм.

Арга хэмжээний хөтөлбөр:
• 09:30-09:45: Нээлтийн үйл ажиллагаа. ХИС-ийн Ректор Б.Чулуундорж нээн үг хэлж, "Хүмүүн" клубийн урлагийн үзүүлбэр толилуулна.
• 10:00-16:00: Бүтээлийн үзэсгэлэнтэй танилцах (ХИС-ийн 2-р байрны 2 болон 4-р давхарт).
• 10:00-16:00: Ажлын байрны үзэсгэлэн яармаг (ХИС-ийн 1-р байрны спорт заал).
• 12:30-14:00: "UH TEDTalk" оюутны илтгэл, хэлэлцүүлэг (ХИС-ийн 2-р байрны 3-р давхарт).
• 16:00-16:30: Хаалтын үйл ажиллагаа.

Хаалтын үйл ажиллагаанд С.Эрдэнэтуул, Академик чиглэл хариуцсан дэд захирал Ч.Баттүвшин, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал болон ажил олгогчдын төлөөллүүд оролцож, өдрийн үр дүнг нэгтгэнэ.
Эрхэм хүндэт таныг бүтээлч оюутан залуусын ертөнцөөр зочилж, шинэлэг санаа, боломжуудтай танилцахыг урьж байна. Бүтээлч сэтгэлгээгээр нийгмийн хөгжлийг түүчээлэх залуусын нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр:
-Оюутнуудын шилдэг бүтээлүүдтэй танилцах
- Ажлын байрны яармаг үзэсгэлэнд оролцож, ирээдүйн карьераа төлөвлөх
- "UH TEDTalk"-оос урам зориг авах боломжтой.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: humanities.edu.mn
Бэлтгэсэн: Х. Энхзул