UBLife Logo
Нийгэм

Нийслэлд пүрэв гарагт өдөртөө 22, бямбад 10 хэм дулаан байна 

Нийслэлд пүрэв гарагт өдөртөө 22, бямбад 10 хэм дулаан байна 

Улаанбаатарт өнөөдөр цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур 17 цагийн байдлаар 20 градус дулаан байх бол 20 цагийн үед 14 градус дулаан байх төлөвтэй байна. Энэ долоо хоногт нийслэл хотод өдөртөө 10-22 градусын дулаан байна. Пүрэв, баасан гарагт ялимгүй хур тунадас орж, баасан бямба гарагт бага зэрэг сэрүүсэж 10-11 градусын дулаан. 

Лхагва буюу аравдугаар сарын 1-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-р сарын 02-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Аравдугаар сарын 02-нд нутгийн баруун хэсгээр, 03-наас ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4-өөс +1 градус дулаан, өдөртөө +7+12 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.