UBLife Logo
Нийгэм

Японы уран бүтээлч Торү Күранүки “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Японы уран бүтээлч Торү Күранүки “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэн энэ сарын 20-ноос эхлэн дэлгэгдлээ. Уг үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 4 буюу бямба гараг хүртэл үргэлжилнэ. 

“Кёозон-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Торү Күранүки нь өдгөө 77 настай бөгөөд бүтээлийнхээ үзэл санааг чулууны хэлээр илэрхийлж, чулууны хүслийг сонсож, бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадаг онцлогтой аж. Тэрбээр “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэндээ нийт 77 бүтээл багтаасан бөгөөд чулууны мөн чанарыг шингээхийг зорьжээ. Мөн Монголын уламжлалт үзэл санаа болох чулуу зөвхөн байгалийн материал бус амьтай, эзэнтэй, сүнслэг гэсэн агуулгыг ч давхар илэрхийлсэн байна. Энэ онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито манай улсад айлчилж, хоёр орны соёлын харилцаа улам өргөжиж буй энэ үед орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл Торү Күранүки үзэсгэлэнгээ нээж буй нь онцлууштай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.