Гүржид болсон сонгуулийн дараа нийслэл Тбилисид өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал боллоо.

Жагсаал гарах болсон шалтгаан нь эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам сонгуульд ялснаа зарлаж, Европын холбоонд элсэх үйл явцыг зогсоосноо мэдэгдсэнтэй холбоотой байлаа.

Жагсагчид Ерөнхийлөгчийн ордонд нэвтрэн орж чадсан. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж байна.

Ойролцоох дэлгүүр, кафе, ресторанаас тавилга авчирч шатааж, бэхлэлт барьж эхэллээ.

Сонгуульд “Гүржийн мөрөөдөл” нам 70 хувийн саналаар ялсныг Сонгуулийн Ерөнхий Хороо баталгаажуулсан байна.

Гэвч сөрөг хүчний удирдагчдыг баривчилсан, сонгууль олон улсын ажиглагчидгүй явагдсан гээд эсэргүүцэх зүйл жагсагчдад хангалттай байгаа юм.

Ерөнхий сайд Ираклий Кобахидзе гадаадын тагнуулын алба жагсаал зохион байгуулж байна гэж мэдэгджээ.






