UBLife Logo
Спорт

Б.Ганхайч, Г.Наранцэцэг, Ё.Басхүү, Б.Баасанхүү нар дэлхийн чансааны топ АРАВТ эрэмблэгдлээ

Б.Ганхайч, Г.Наранцэцэг, Ё.Басхүү, Б.Баасанхүү нар дэлхийн чансааны топ АРАВТ эрэмблэгдлээ

Аравдугаар сарын 6-ний өдөр жүдо бөхийн дэлхийн чансаа ээлжит удаагаа шинэчлэгдлээ. Манай бөхчүүдээс дараах тамирчид жингийнхээ топ 100-д багтсан байна.


Эрэгтэйчүүдийн:

60 кг-ын жинд Э.Ариунболд 23-рт, К.Ёолк 25-рт, Б.Сүхбат 30-рт, Б.Цогт-Очир 72-рт, Т.Түмэнжаргал 73-рт, Э.Сумъяабазар 86-рт,

66 кг-ын жинд Ё.Басхүү 8-рт, Б.Эрхэмбаяр 11-р байрт, Ө.Жанцандорж 77-рт, Г.Хэрлэн 83-рт,

73 кг-д Л.Анхзаяа 16-рт, Б.Эрдэнэбаяр 17-рт, О.Уранбаяр 18-рт,

81 кг-ын жинд О.Шинэбаяр 63-рт, Г.Болор-Очир 82-рт,

90 кг-д Г.Алтанбагана 90-рт,

-100 кг-д Б.Гончигсүрэн 35-рт, Б.Хүдэрчулуун 48-рт, А.Энхбаяр 92-рт,

+100 кг-д Б.Гончигсүрэн 11-рт, О.Цэцэнцэнгэл 39-рт жагссан байна.

Харин эмэгтэйчүүдийн:

48 кг-ын жинд Г.Наранцэцэг 6-рт, “Парис-2024” олимпын наадмаас хойш барилдаагүй байгаа Б.Баасанхүү 10-рт, Ж.Анударь 21-рт, А.Мишээл 70-рт эрэмблэгдэх боллоо.

52 кг-д Л.Сосорбарам 15-рт, Б.Уранзаяа 23-рт, М.Нандин-Эрдэнэ 27-рт,

57 кг-д Т.Ариунзаяа 24-рт, Л.Энхрийлэн 28-рт, Л.Сосорбарам 44-рт, М.Ичинхорлоо 53-рт, Э.Номинтуяа 83-рт,

63 кг-ын жинд Б.Ганхайч 4-рт, Л.Энхрийлэн 16-рт, Х.Маралмаа 79-рт,

70 кг-д Д.Есүй 36-рт, Б.Ням-Эрдэнэ 38-рт, С.Лхагвадулам 87-рт,

-78 кг-д О.Хүслэн 46-рт, Ж.Урангоо 97-рт,

+78 кг-д А.Адъяасүрэн 21-рт, Д.Номинзул 24-рт эрэмблэгдэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.