Азийн хөлбөмбөгийн холбооноос энэ жилийн Оны шилдэг хөлбөмбөгчнөө шалгарууллаа. Оны шилдгээр БНСУ-ын шигшээ, Францын ПСЖ багийн тоглогч И Кан Ин тодорсон байна.
Тэрээр 2024/25 улиралд Францын аварга болсноос гадна Францын Цомын эзэн болсон. Хамгийн том амжилт нь Европын Аваргуудын лигт түрүүлсэн явдал байлаа.

Италийн Интер багийн иран тоглогч Мехди Тареми, Испанийн Реал Сосьедад багийн япон хагас хамгаалагч Такефүса Күбо нар удаалсан байна.