UBLife Logo
Спорт

100 жилийн ойн барилдаанд Хоошёорюү 5 бөхтэй зэрэг барилдлаа

100 жилийн ойн барилдаанд Хоошёорюү 5 бөхтэй зэрэг барилдлаа

Өнөөдөр Кокүгикан ордонд “Японы сүмо бөхийн холбооны 100 жилийн ой: Эртний болон эдүгээ цагийн сүмо” арга хэмжээ явагдлаа.

Энэ үеэр ёкозүна Хоошёорюү “Гонингакари” буюу таван бөхтэй хийдэг барилдаанд гарлаа. “Гонингакари” гэдэг нь аварга бөх өөрөөс доош цолтой таван бөхтэй шууд дараалан барилддаг барилдаан. Таван бөх аваргатай цуг дохёнд гаран, шикири ёслолоо хийж, ээлж дараалан аваргатай барилдах бөгөөд эхний бөх унахад дараагийнх нь ямар ч завсарлагагүй шууд аваргатай барилдаад эхлэдэгээрээ онцлогтой. Ёкозүна 5 давбал ялалт авах бол голд нь унавал барилдаан зогсож, ёкозүнагийн ялагдал болдог байна. Эрт үед жинхэнэ башёд ч явагддаг байсан ч сүүлдээ тойргийн барилдаан, үзүүлэх тоглолтын үеэр л хийгддэг болсон. Манай аварга Харүмафүжи 2017 онд хийж байсан билээ.

Хоошёорюүгийн өрсөлдөгч нар нь Гоонояма, Хирадоүми, Үра, Роога, Мэйсэй нар гарч ирсэн юм. Манай аварга эхлээд Мэйсэйг даваад бусдыг нь дараалан хаясаар “Гонингакари” барилдаанаа өндөрлүүллээ.

1938 онд башёд 66 дараалан даваад байсан ёкозүна Фүтабаяма “Гонингакари” барилдаанд орж, гурав дахь бөх Кашиманадад ялагдаж байсан гэдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
2
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ламзав\18.138.102.142
Юү ч ойлгосонгүй, давсан юм уу, хаясан юм уу?
Ламзав\13.212.140.149
ЗОЧИН\54.251.176.223
ЗОЧИН\47.129.11.124
Текстээ ойлгомжтой бичээ
ЗОЧИН\13.229.128.230
Tged bas bichlegiig bi tawichij bldgmu setgelgv ym bee