UBLife Logo
Нийгэм
Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг цахимаар харах боломж бүрдэв

Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг цахимаар харах боломж бүрдэв

Ub.life
Ub.life

Иргэд эмийн үнэ, эмийн сангийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо. Тодруулбал, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран em.hdc.gov.mn сайтыг нээсэн юм. Та уг сайтад нэвтэрснээр тухайн эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг авах боломжтой. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг өөр ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч харах боломжтой юм. Өөрт хамгийн ойр байрлах эмийн сангийн байршлыг ч харж болно.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Эмийн үнийн ил тод байдлыг хангах, иргэдийн хяналтыг бий болгох зорилгын хүрээнд тус цахим сайтыг ажиллуулж эхэллээ. Энэ оны байдлаар Монгол улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас идэвхтэй худалдаалагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээлэл болон 2605 эмийн сангийн байршлыг ил тод болгосон. Ингэснээр зохиомол үнийн хөөргөдлийг зогсоох боломжтой” гэлээ.

Цаашид уг цахим сайтыг хөгжүүлж, эмийн сангуудын нөөц, үлдэгдэл, гааль болон эм ханган нийлүүлэх байгууллагаас гаргасан үнэ зэрэг мэдээллийг иргэдэд ил тод болгох юм байна.

Мэдээг бэлтгэсэн: Б.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.104.231
Таалагдлаа хэрэгтэй мэдээлэл бна 😘😍
ЗОЧИН\3.1.20.245
Таалагдлаа хэрэгтэй мэдээлэл бна 😘😍