Ихэнх хүмүүс амьдралынхаа турш итгэл бишрэлээ олох гэж төөрөлдсөөр хорвоог бардаг билээ. Тэд үнэндээ итгэж найдахыг хүсээгүйдээ биш сүсэг бишрэлээ олоогүй л хэрэг. Бид энэ удаад Буддын шашинд орж, сэтгэлийн амар амгалангаа олсон Холливудын алдарт 10 одыг танилцуулж байна.
Ричард Гир: "Буддизм бол миний хувьд чигийг заагч од”

Жүжигчин Ричард Гир дэлхийн хамгийн алдартай буддын шашинтан. Тэрээр 20 настайдаа амьдралын утга учрыг хайж яваад Буддын шашинтай учирчээ. Ричард Гир “Буддын шашин бол миний хувьд амьдралын зүг чигийг заагч Алтангадас од. Буддизмын сайн сайхныг мэдрэхийн тулд заавал Буддын шашинд орох албагүй. Үндсэн зарчмуудтай нь танилцахад л ойлгомжтой. Хүн төрөлхтөн өмнөө үүрд мөнх тавьж ирсэн “Аз жаргал гэж юу вэ”, “Хүн өөрийнхөө өмнө ямар үүрэг хүлээх вэ гэсэн асуултуудын хариуг Буддизм өгдөг” гэж ярьж байв.
Ума Турман: Буддизм надад маш том нөлөө үзүүлсэн

Ума Турманы аав болох Колумбийн их сургуулийн профессор Роберт Турман Буддын шашинтан төдийгүй Далай ламын дотнын нөхөр. Гэхдээ Ума өөрийгөө Буддагийн сүсэгтэн гэж үздэггүй. Тэрээр “Надад бүх шашин таалагддаг. Бүгдээс нь тайтгарал олж болно. Гэхдээ Буддизм надад хамгийн том нөлөө үзүүлсэн нь. Одоогийн миний байж байгаа байдал, үзэл бодол энэ шашнаас олж авсан” гэж ярьсан байдаг.
Шер: Энэ бол шашин биш гүн ухаан

Шер өөрийгөө үргэлж буддизмтай хамт байсан гэдэгтээ итгэдэг. Энэ шашны ачаар тэр дэлхий ертөнцийн дуу хоолойг сонсож чаддаг гэж тэр хэлж байлаа. Шер намрын сүүл сард бүх юм ичээндээ орох үед сэтгэлийн хямралд автдаг гэнэ. Энэ үеийг тэр буддын шашинтай хамт даван гардаг ажээ. “Буддизм бол шашин биш гүн ухаан” гэ Шер хэлэх дуртай. Харин түүний хийхийг хүсдэггүй, чаддаггүй ганц зүйл нь бясалгал гэнэ.
Орландо Блум: Буддизм бол өдөр тутмын сэтгэлийн амар амгалан

Орландо Блум 16 настайдаа хүнд гэмтэл аваад хэдэн сар хэвтэрт орж, хатха-йогоор хичээллэснийхээ ачаар хөл дээрээ боссон юм. Найз Дэвид нь түүнд Буддын гүн ухааны тухай ярьж, Буддын сүмд аваачин, шашны ном уншихыг сонсгосны дараа Блум шүтлэгтэй болжээ. Биеэ тоох оддын өвчнөө ч Блум Буддын шашны ачаар даван туулсан ажээ.
Тина Тернер: Буддизм надад шинэ амьдрал бэлэглэсэн

Дуучин Тина Тернер бараг 40 жилийн өмнө Буддын шашинд орсон. Түүний хуучин нөхөр Айк Тернер Буддын шашинтай ч харгис этгээд байсан бөгөөд Тинаг байнга зоддог байжээ. Бурханы шашин шүтсэнээр эхнэрээ хүлцэнгүй болно гэж бодсон байж магадгүй. Харин байдал эсрэгээрээ эргэсэн. Амиа хорлох гэж байсан Тина шашинд ороод дахин сэргэсэн мэт болж, өөртөө итгэх итгэлтэй болж, садист нөхрөөсөө зугтаж чадсан байна. “Би баптист шашинтай гэрт өсөж, хүмүүжсэн. Амьдрал маш муу байсан яг тэр үед буддизм намайг аварсан. Түүний ачаар би асуудлаа шийдэж, шинэ амьдралтай золгосон” гэж ярьж байлаа.
Пенелопа Крус: Буддизм надад тусалдаг

Пенелопа Крус католик гэр бүлд өссөн. Гэхдээ түүнийг хүнд байдалд ороод байхад нь Христос биш Буддын шашин тусалжээ. 17 настайдаа анхныхаа дүрийг бүтээгээд гүнзгий сэтгэл гутралд унасан Крус “Нүцгэлэх дүр бүтээснээ бодоод бодоод харамсаад барахгүй байлаа. Хаа ч явсан миний нүцгэн зураг байгаа мэт санагдаад. Ингээд би буддын шашин сонирхож, бясалгал хийж эхэлсэн. Ашгүй стресс ч арилсан. Энэ шашин одоо ч надад тусалдаг. Буддын шашны ачаар би гадаад ертөнцтэй энх амгалан харьцаж чаддаг” гэсэн байна.
Кейт Мосс: Карма бол үйлийн үр

Кейт Мосс Буддын шашинд ороод арваад жил болж байна. Энэ шашны ачаар тэр сэтгэлийн амар амгаланг олж авах хүсэлтэй. Энэ шашнаас хамгийн дуртай зүйл нь карма буюу үйлийн үр. “Хүний хийсэн, хэлсэн бүхэн өөр дээр нь эргэн ирдэг гэдэгт би итгэдэг. Буддын шашны цэцэн мэргэн сургаалын ачаар би хэрүүл шуугианд орохоо больсон” гэж хэлж байсан удаатай.

Буддын шашин шүтэж байсан болон шүтсээр байгаа зарим алдартан: Альберт Эйнштейн, Жон Леннон, Стинг, Брэд Питт, Жорж Лукас, Стивен Сигал, Стив Жобс, Киану Ривз, Леонард Коэн, Жеки Чан, Робин Уильямс, Донна Каран, Кортни Лав, Шерон Стоун, Наоми Уоттс, Мартин Скорсезе, Голди Хоун, Женнифер Лопес, Миранда Керр, Орнелла Мути.