UBLife Logo
Улс төр

Улс төрчдийн сошиал шинэ трэнд - Инстаграм аудио

Ub.life
Ub.life
Улс төрчдийн сошиал шинэ трэнд - Инстаграм аудио

Монголын улс төрчид өгүүлэмжтэй зургууд, гоё ганган рийлүүд хийж өрсөлддөг байдал дараачийн шатанд хүрч сонирхолтой дуу постондоо хавсаргах трэнд дэлгэрэв. Ерөнхий сайдын суудалд 100 гаруй хоног болсон Г.Занданшатарын постуудаас анхаарал татаж эхэлсэн энэ хэв маяг Монгол Улсын Их Хурлын 13 дахь дарга Д.Амарбаясгаланд мөн хүрчээ. Ойрын өдрүүдийн үйл явдлыг тэдний сошиал багийнхан ямар дуунуудаар “хачирлав”?

1. Kaleo - Way Down We Go

Исландын блюз, рок хатмлаг Kaleo-гийн дууг Д.Амарбаясгалан үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсныхоо дараах постод тавьжээ. Хүний амьдралын эрээн, бараан аргагүйн эрхэнд унаж, бүдэрч буйг энэ дуу өгүүлэх ч нөгөөтэйгүүр үнэнтэйгээ нүүр тулж, үйлийн үрээр уруудаж буйг дуулдаг.

2. Ed Sheeran - I See Fire

Хайртай, үнэт зүйлс чинь галд шатаж буйг харж эмгэнэн гашуудаж буйг уг дуунд илэрхийлдэг. Ерөнхий Сайдаас огцрох болсныхоо дараа Г.Занданшатар эл дууг постондоо оруулжээ.

3. Elton John - Looking Up

“Тэмцэл үргэлжилж байна” гэх зарчмын байр суурь илэрхийлсэн гурав хоногийн өмнөх постдоо Г.Занданшатар энэ дууг оруулсан байсан. Цоглог хэмнэлтэй, агуулгын хувьд итгэл найдвар, өөдрөг өнгө аяс илэрхийлсэн Elton John-ий уран бүтээл түүний насны хүний хувьд ч илүү ойр буусныг үгүйсгэхгүй.

4. Eminem - Lose Yourself

Милленниал үеийнхний хит дууг Г.Занданшатар аравдугаар сарын 10-ны байнгын хорооны хуралд оролцохдоо зориулжээ. Өөрөө өөртөө итгэл, урам хайрлах милленниалуудын энэ “төрийн дуулал”-д алдах гэж үгүй, ганцхан сонголт бий нь ялалт, амжилт гэсэн хэсэг бий.

5. Hozier - Take Me To Church

Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсныг зарлахдаа Г.Занданшатар уг дууг сонгосон нь анхлан шинэ трэндийг анхаарлын төвд оруулсан. Эрх чөлөө, хайр, шашины тухай өгүүлэх энэ дуу нөгөө талаар системийн эсрэг тэмцлийн дуун болдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.