UBLife Logo
Дэлхий

No Kings: Америкчууд Трампын эсрэг жагслаа

No Kings: Америкчууд Трампын эсрэг жагслаа

Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг “No Kings” жагсаал АНУ-ын бүх 50 мужид явагдаж, долоон сая хүн оролцлоо. Тэд Трампын Засгийн газрын бодлогын эсрэг байгаагаа мэдэгджээ.

Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Майами, Лос-Анджелес гээд тос хотуудад Бямба гаригт жагсаал эхэлсэн бөгөөд “Хаант засаг биш ардчилал”, “Үндсэн хууль”, “Эзэн хаанд Үгүй гэж хэлье” гэх зэрэг зурагт хуудас барьсан байлаа.

Жагсаал хүчирхийлэлгүй явагдах ёстой гэж зохион байгуулагчид зарласан. Элдэв өдөөн хатгалгад орохгүй, цагдаа нартай сөргөлдөхгүй байхыг анхааруулжээ.

Жагсагчид “АНУ-ын ардчилал фашизм, дарангуйлал болон хувирлаа” хэмээн сэтгэл түгшиж байна. Тэд төсөвт тусгасан мөнгийг шууд хориглох, засгийн газрын байгууллагуудыг гэнэт тараах, гадаад улс орнуудад өндөр татвар оноох, хотуудад цэрэг оруулах, гадаадын иргэдийг шууд баривчилдаг болсон гэх зэргээр ардчиллын зарчимд нийцэхгүй, Хаант Засаг мэт дураар авирлаж байгаад дургүйцэж байгаа юм.

Ингэснээр иргэдийн Засгийн газар, Дээд Шүүх, Цагдаагийн газарт итгэх итгэл алдарчээ.

Reuters агентлагаас явуулсан санал асуулгаар нийт америкчуудын 40 хувь нь Трампыг дэмжиж, 58 хувь нь эсэргүүцэж байгаа дүн гарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
MARA\47.129.100.200
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу