UBLife Logo
АЛХАМ 2.0

Сургууль бүр карьер хөгжлийн үйлчилгээтэй байх 8 зөв шалтгаан

Сургууль бүр карьер хөгжлийн үйлчилгээтэй байх 8 зөв шалтгаан

Оюутны амьдрал бол зөвхөн хичээл, шалгалтаар хязгаарлагдаад зогсохгүй ирээдүйн замаа тодорхойлох чухал үе шат байдаг. Харин энэ замд чиглэл өгдөг хамгийн чухал орон зай бол карьер хөгжлийн үйлчилгээ юм.


1. Оюутанд бодит чиглэл өгдөг

Карьер хөгжлийн үйлчилгээ нь “Ямар ажил хийх вэ, ямар мэргэжил сонгох вэ” гэх асуултад хариулахад, өөрийгөө ойлгож авахад хамгийн ихээр тусалдаг мэргэжлийн зөвлөх орчин юм.

Жишээ нь МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээ нь оюутнуудад хувь хүний үнэлгээ, сонирхлын тест, зөвлөгөө өгөх үйлчилгээг тогтмол үзүүлдэг.

2. Ажлын байр, дадлагын гүүр болдог

Карьер үйлчилгээ нь их сургууль, байгууллагын хооронд гүүр болдог. МУИС-ийн хувьд жил бүрийн “Career Expo”-гоор 100 гаруй байгууллагыг урьж, оюутнуудад дадлага, ажлын байрны боломж олгодог байна.

3. Өөрийгөө илэрхийлэх чадвар хөгжүүлдэг

CV, Cover letter, ярилцлагын бэлтгэл зэрэг бодит ур чадваруудыг заадаг сургалтуудыг карьер үйлчилгээ зохион байгуулдаг. Оюутнууд очоод өөрсдийн CV-г бэлдэхэд зөвлөгөө авч, бүр хамтран бичиж болно гээч. Ингэвэл оюутан өөртөө итгэлтэй болооп зогсохгүй, сургуулийн нэр хүндэд ч сайнаар нөлөөлдөг давуу талтай.

4. Оюутны амжилтын сүлжээ бий болгодог

Төгсөгчдийн туршлага, мэргэжил нэгтнүүдийн уулзалт нь оюутанд урам зориг өгдөг. МУИС-ийн үйлчилгээ “Career Talk” цуврал уулзалтаар салбар бүрийн төгсөгчдийг урьж ярилцах боломж олгодог.

5. Ажил эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлдэг

Судалгаагаар карьер зөвлөгөө авсан төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 30 хувиар өндөр байдаг. Тиймээс сургуулиуд үүнд анхаарч чадвал үр өгөөж өндөр байх нь гарцаагүй.

6. Оюутны сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ

Өөрийн замаа тодорхой харж, хийх ёстой зүйлээ мэдэрч байгаа хүн илүү урам зоригтой, зорилготой болдог.

7. Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг судалдаг

Карьер үйлчилгээ хөдөлмөрийн зах зээлийн судалгаа гаргаж, хөтөлбөрийн шинэчлэлд ашиглаж чадсанаар ихээхэн давуу талыг бий болгодог.

8. Монголын ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бүрдүүлнэ

Карьер төвтэй сургууль бүр төгсөгчдөө зөв чиглэлтэй, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Иймд сургууль бүр МУИС-ийн Карьер үйлчилгээнээс үлгэрлэж, мөн хамтран ажиллавал оюутнууд суралцах хугацаандаа ажлын байранд дадлагажиж, өөрсдийн ирээдүйд хэрэгтэй чухал чадваруудыг эзэмшиж, олон талын үүд хаалгыг нээх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.