UBLife Logo
Newsfeed

Интернэт тасалдахад гарч ирдэг гэр бүлийн гишүүдийн 5 төрөл

Интернэт тасалдахад гарч ирдэг гэр бүлийн гишүүдийн 5 төрөл

Гэрт олон хүн нэг зэрэг Wi-Fi ашиглах үед интернетийн хурд саарч, кино ч тайван үзэж чадахгүй байна уу? Хэрвээ “тийм ээ” гэж толгой дохиж суугаа бол, та ганцаараа биш. Wi-Fi тасалдах мөчид бидний гэр бүл бүрт тодорхой дүрүүд сэргэж, сонирхолтой “драм” өрнөдөг. Тэгвэл интернэт тасалдахад гарч ирдэг 5 төрлийн гэр бүлийн гишүүнтэй танилцъя.


1. Агуйн хүн

Интернэт тасрах мөч бол түүнд нийгмийн харилцааны цорын ганц хаалга нээгдэх цаг.

Тэр огт тийм зүйл хийдэггүй цагаараа гэнэт гал тогоо руу алхаж, гэр бүлийнхэнтэй ярилцаж эхэлнэ. Бас “Тэгэхэд нээрэн сайхан байсан шүү” гэж дурсамж сөхнө. Гэнэт цочтол ойрын үеийн сонин сайхныг асууж харилцан яриа өрнүүлнэ. Гол нь түүний ажил, амьдралын ихээхэн үйүл явдал интернэттэй холбоотой байдаг учир тэр мөн удаан тэгж тайван сууж бас л чадахгүй болов уу.

2. Гэгээнтэн

Тэр хүн бусдын уур бухимдлыг харин ч өөрийн “Detox moment” болгож хувиргадаг. Wi-Fi тасрахад тэр бясалгал хийнэ, цай чанана, эсвэл лаа асаана, ном барьж авна. Гэрийнхэн нь бүгд бухимдалтай байхад тэр л тайван сууна. Гэхдээ 100 Mbps хурдтай Hispeed интернэттэй байвал гэгээнтэн маань meditation app-аа тасралтгүй ажиллуулна даа.

3. Надад итгэ, би бол инженер

Интернэт тасрах мөч бол түүний гэрэлтэх мөч. Роутерийг унтрааж, дахин асаана. Кабель шалгана. Нэг гараа хананд, нөгөө гараа роутерт хүргэн, “Энэ яг 10 минут дотор ирчих байх аа” гэж хэлнэ. Зөн билгийн тулаан л гэсэн үг. Гэвч эцэст нь, "За за мэдэхгүй, оператор руу залгах уу?” гээд л залгаж асуугаад дуусна даа.

Гэхдээ Hispeed-ийн найдвартай холболттой бол тэр үргэлж “инженер” болох биш, амраад л байж болох боломжтой болно.

4. Драмын хатан / хаан

Wi-Fi тасармагц бүхэл дэлхий нуран унаж байгаа мэт аашилна. “Яг одоо л үзэх гэж байсан шинэ анги минь!”, “Миний дуудлага тасарчихлаа, карьер минь дууслаа!” гэж уурлана. Санаа алдаж, болдог бол стори хиймээр байлаа ч чадахгүй хий дэмий л утсан дээрх аппуудаа эргүүлж тойруулна.

5. Хөндлөнгөөс ажиглагч

Тэр бол энэ бүх үйл явдлыг өөрийн нүдээр гэрчилж суугаа хүн. Wi-Fi тасарсан ч сандардаггүй, шоолонгуй харцаар бүхнийг харж сууна. “За, одоо аав инженер болно, ээж уурлана, ах агуйгаас гарна, эгч драматна” гэж бодонгоо цай шимээд суух нэгэн.

Айл гэр болгонд интернэттэй холбоотой хөгтэй, хөгжилтэй явдал байдаг. Гэхдээ ямар ч асуудлаас хол байх хамгийн сайн шийдэл нт өндөр хурдны, гацалтгүй, сайн интернэт. Гэр бүлийн бүх гишүүдийн интернетийн хэрэгцээг нэг дор хангах өндөр хурдны найдвартай холболт бол Hispeed 100 Mbps интернэт юм.

Яг одоо HiSpeed үйлчилгээг сонгосон бүх шинэ хэрэглэгчид агаар цэвэршүүлэгч, сэргээгч, олон төрлийн эрхийн бичиг зэрэг олон бэлгийн эзэн болж байгаа тул та зөвхөн хурдыг бус, тав тухтай амьдралыг сонгоно гэсэн үг. “Одоо соль!”

Холбогдох утас: 76769000

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.