UBLife Logo
Нийгэм

“Ривер гарден" хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

“Ривер гарден" хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг нь "Ривер гарден" хотхон орчмын шугам шинэчлэлийн ажил юм. Өнөөдрийн байдлаар тус ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Нийслэлд энэ жил 1.3 км хөрсний ус зайлуулах шугамыг засаж, шинэчилж байна. Гурван байршлын шугам шинэчлэлийн ажил дууссан. ХУД-ийн 17 дугаар хороо “Ривер Гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ байршилд таван метр гүнд 1000-ын диаметртэй төмөр бетон хоолой угсарч байна. 11 дүгээр сарын 10-ны дотор гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн бөгөөд 12-15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.