UBLife Logo
Спорт

БАХРЕЙН 2025: Тэмээн уралдааны тэмцээнд оролцлоо

БАХРЕЙН 2025: Тэмээн уралдааны тэмцээнд оролцлоо

Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсад энэ сарын 22-31-ний өдрүүдэд явагдаж байна. Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт тэмээн уралдаан багтсан бөгөөд манай улсаас гурван тамирчин оролцлоо.

500 метр зайд уралдсан энэхүү Арабын ганц бөхтэй тэмээний уралдаанд тамирчин Г.Гүндэгмаа 7 дугаар байр, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 17 тамирчин оролцсоноос  Х.Наран-Өлзий 7, М. Мягмарсүрэн 16 дугаар байрт тус тус шалгарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.