Спортын тэмцээн, тэр дундаа уран гулгалтын тэмцээн дээр бараг харагддаггүй нэгэн явдал Хятадын Гран При тэмцээний үеэр тохиолдлоо. Уран гулгалтын хосын төрөлд өрсөлдсөн Хятадын хос Жэнь Цзюньфэй, Син Цзянин нар чөлөөт үзүүлбэрээ Астора Пьяццоллагийн “Adiós Nonino” дээр гулгасан.
Тэд медалийн төлөө өрсөлдөөгүй ч тун сэтгэл хангалуун байлаа. Дүнгээ хүлээн сууж байхдаа тэд пуужингийн тоглоом даллан сууж байлаа. Зүгээр нэг пуужин биш “Дунфэн-61” хэмээх цөмийн пуужин бариад сууж байсан юм. Дээр нь бүр DF-61 гээд биччихсэн байгаа юм.
“Дунфэн-61” бол Хятадын цоо шинэ тив алгасах, цөмийн пуужин. Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Бээжинд болсон цэргийн парад дээр анх гарч ирсэн. Хятадын хамгийн хүчирхэг зэвсэглэл гэж байгаа. 15 мянган км холын тусгалтай. Ер нь бол Бээжингээс харваад Вашингтонд буух чадалтай. Маш нууцын зэрэглэлтэй зэвсэг. Хятадууд шинэ зэвсгээрээ их бахархаж байгаа бололтой, хүүхдийн тоглоом хүртэл хийжээ.
Энэ тоглоомыг үзүүлбэр дууссаны дараа үзэгчид шидсэн бөгөөд тамирчид аваад орсон хэрэг байлаа. Олон улсын ISU холбоо энэ талаар мөрдлөгө явуулна гэдгээ мэдэгдээд байна.
Хятадын Гран-при
Мөсөн дээрх бүжиг
1. Мэдисон Чок – Эван Бейтс (АНУ) – 208,25
2. Эмилия Зингас – Вадим Колесник (АНУ) – 202,27
3. Евгения Лопарева – Жоффре Бриссо (Франц) – 196,60
4. Оливия Смарт – Тим Дик (Испани) – 187,51
5. Ханна Лим – Е Куан (БНСУ) – 185,79
6. Лоисья Демужо – Тео Ле Мерсье (Франц) – 184,20...
8. Жэнь Цзюньфэй – Син Цзянин (Хятад) – 153,17
